Хөвсгөлийн Галтад оюу илэрчээ

Хөвсгөлийн Галт суманд байгалийн ховор чулуу болох оюу илэрсэн гэх мэдээлэл байна. Эл мэдээллийн мөрөөр нутгийн иргэд газар орноо ухаж сүйтгэх аюул дэгдээж магадгүй болоод нутгийн удирдлагууд хориг тавьсан гэх. Тус сумын нэгэн настай эр байгалийн ховор чулууны нөөц орд газрыг мэдэж, улмаар өөрөө ухаж хоёр шуудай дүүргээд нэгэн хятадад 80 сая төгрөгөөр өгсөн нь сумын удирдлагууд, цагдаагийн чихэнд хүрчээ. Өдгөө тэрбээр байгалийнхаа баялгийг ухаж төнхөж, улмаар гадагшаа худалдсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ