"World Cup 2018"-д тоглох шигшээ багийнхан тодорлоо
Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд "World Cup 2018" ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тойрогт Зүүн Тиморын багтай тоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийгалбан ёсоор зарлалаа.
Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар С.Пүрэвсүх шинээр томилогдсонбөгөөд тэрээр өнгөрсөн улиралд “Хоромхон” клубийг удирдан лигийн аварга болж байв. Ийнхүү шинэ дасгалжуулагч бүхий шинэ залуусын шигшээ баг бүрджээ.
Тэдний дундаас онцлоход Английн премьер лигийн “Тоттенхэм” клубийн хөгжлийн багт хүчин зүтгэж явсан Г.Гандэлгэр нь 19 настай бөгөөд өмнө нь БНСУ, Английн багуудад тоглож байсан байна. Харин Монголын лигт огт тоглож байгаагүй нэгэн ажээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Хаалгачид:
1. Ю.Сайнхүү /Сэлэнгэпресс/
2. Б.Ариунболд /Эрчим/
3. Б.Батсуурь /Дорнод/
Хамгаалагчид:
1. Б.Гарьдмагнай /Сэлэнгэ Пресс/
2. Д.Төрбат /Хоромхон/
3. Г.Билгүүн /Эрчим/
4. Ц.Энхжаргал /Эрчим/
5. Б.Эрхэмбаяр /Эрчим/
6. Б.Мөнхбаяр /Хоромхон/
Хагас хамгаалагчид:
1. Н.Цэдэнбал /Сэлэнгэ Пресс/
2. А.Улсболд /Хоромхон/
3. А.Эрдэнэбаяр /Хангарьд/
4. Х.Цэнд-Аюуш /UBU/
5. П.Алтантулга /UBU/
6. А.Чинзориг /ФС Улаанбаатар/
7. Б.Төгсбилэг /Эрчим/
8. А.Мөрөн /Сэлэнгэ Пресс/
9. Г.Гандэлгэр / - /
Довтлогчид:
1. Н.Наранболд /Хоромхон/
2. С.Гал-Эрдэнэ /Эрчим/
3. Л.Мөнгөншагай /UBU/
4. А.Цолмон /Эрчим/
Н.Болд
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ