Ума Турман танигдахын аргагүй болжээ
Цагтаа Холливудад гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаж байсан 44 настай жүжигчин Ума Турман царай алджээ. “Алгадалт” цуврал киноны нээлт дээр очсон түүнийг хүмүүс ярвайж харсан байна. Түүний нүүрэнд баг зүүчихсэн юм шиг харагдаж байсан гэнэ. Тэрбээр нүүр амандаа ботоксыг дэндүү ихээр шахуулсан бололтой.
“Ума нүүр амаа яачихсан байна вэ?” гэдэг асуултад хариулт олж авахаар хэрэгт дуртай сэтгүүлчид мэргэжлийн пластик мэс засалчид ханджээ. Косметик мэс ажилбарын эмнэлэг ажиллуулдаг Марк Норфолк эмч үнэхээр Турман сонин харагдаж байгааг онцлоод, жүжигчин бүсгүй тун саяхан ямар нэгэн залуужуулах эмчилгээ хийлгүүлсэн байх магадлалтай гэдгийг өгүүлэв. Гэхдээ тун удахгүй жүжигчин бүсгүйн нүүр царай дахиад “амь орно” гэдгийг тэрбээр ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ