Жүжигчин И.Одончимэг алаг нүдэн хүргэнээ өөрийн залгамжлагчаар сонголоо
Цаг ямагт олны анхаарлын төвд байдаг алдартай гэр бүлүүдийн нэг нь гавьяат жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нар билээ. Шинэ он гараад удаагүй байхад уран бүтээлч хосууд "Танхай тээгч" киногоо үзэгчдэдээ өргөн барьсанбол хүргэн Б.Билгүүн ч мөн үзэгчдийг ид байлдан дагуулж байгаа "Тютю" кинонд тоглоод амжсан.
Багаасаа урлагт дурласан Б.Билгүүн мэргэжлээ дээшлүүлэхээр харийн орныг зорьж байгаа аж. Алаг нүдэн Одноогийн алаг нүдэн хүргэн суралцахын хажуугаар ажиллах гэрээ ч байгуулаад амжжээ.
Түүнийг харийн оронд сурч, ажиллах санааг хадам ээж Одноо нь гаргасан хэмээн ойр дотныхон нь жиг жуг гэлцэх юм билээ. Монголчууд ихэвчлэн амьдралаа дээшлүүлэх гэж гадаадад ажиллах гэрээ байгуулдаг. Тэгвэл олноос онцгой урлагийн гэр бүлд амьдралаа дээшлүүлэх шаардлага тулгараагүй л баймаар юм.
Тэгэхээр гярхай Одноо хүргэнээсээ авьяасын оч олж хараад, хилийн чанадад суралцаж, мэргэжлийн түвшинд боловсорч ирэхийг хүсч байгаа бололтой. Магадгүй тэрбээр хожмоо урлагийн ертөнцөд цахиур хагалах нэгнийг бэлтгэж, өөрийн залгамж халаагаа бэлтгээд эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ