Долоон буудлын догшин Цоомоо энэ мөн үү?

“ТВ коктейл” хамтлагийн хамгийн жижиг биетэй Цоомоо биедээ баймгүй ундарсан их авъяастай нэгэн. Багаасаа л урлагтаа холбогдсон тэрээр “Би эндээс явахгүй” УСК-ны шалгаруулалтанд тэнцэж хүүхэд насныхаа дүрийг мөнхлөөд авсан нэгэн.

Хүүхэд насандаа “Долоон буудлын догшин Цоомоо” хочтой байсан тэрээр жаахан хүүхдүүдийг дээрэлхэж мөнгө салгасаар байгаад ийм хочтой болсон гэдэг. Ямартаа ч нэгэн цагт бага насны хүүхдүүдийн мөнгийг “сааж” байсан Цоомоо том болсон ч жижигхэн биетэйгээ үлдсэн нь хийсэн муу үйлийнх нь хариу гэлтэй. Жижигхэн биетэй ч ундарсан их авъяастай Цоомоо өдгөө өрхийн тэргүүн, намбатай аав болсон шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ