"Эхлээд Ноён уул, дараа нь Бурхан Халдунаа ухах нь"
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Ингэхдээ энэ талаар эсрэг байр суурьтайбайгаа гишүүдийг байхгүй хойгуур асуудлыг оруулж хэлэлцсэн ньиргэдийн зүгээс шүүмжлэлдагуулж байна. Энэ талаартаны байр суурийг сонирхъё?
-Баасан гаригийнүдээс хойшх хуралдаанд би суугаагүй. Ер ньхарж байхад Их хурлын баасан гаригийн хуралдааны ирц 100 хувь байдаггүй, өөрөөр хэлбэл гишүүд бүрэн оролцдоггүй.
Өмнөх Их хурлын үедтав дахь өдөрболгоны үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийдэг, ирц нь ч тунхангалтгүй байдаг байсан. Гацууртын ордын асуудлыг үдээс хойшх хуралдаанаар хэлэлцсэн. Энэ удаагийн чуулганы хуралд би гадны төлөөлөгчидтэй уулзалттай байгаад сууж амжаагүй. Ер нь болхуулийн төслүүдийгУИХ-ын даргын зөвлөлийн хурлаар яриад жагсаалтад оруулдаг. Аль болох гишүүдийнхээ ирцийгбүрдүүлж байж асуудлаа оруулжхэлэлцүүлээдИх хурал шийдвэрээ гаргаад явдаг. Гэвч ирц тааруу байгаа үед Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн нь учир дутагдалтай юм.
-Иргэдийг бухимдуулж байгаа бас нэг асуудал нь Гацууртын ордод төрийн эзэмшлийг 20 хувь гэж тогтоосон явдал.Өмнөнь төрийн эзэмших хувь чамлалттай байна гэждуугарч байсан хүний хувьд одоо юу хэлэх бол?
-Ноён уулан дахь алтны нөөц 50 тонн. Тэрийг“Бороо гоулд” компани олборлох бодолтойбайгаа.“Амташсан хэрээ 13 дахих” гэгчийн үлгэрүргэлжилжбайна. Өмнөх тогтвортой байдлын гэрээндманайхан найр тавиад өгчихсөн юм олон байдаг. Эргэж хармаар зүйл ч бишгүй бий. Яагаад тийм зүйл болов гэдэгт бид дүгнэлт хийх ёстой. Тэд маш их хэмжээний алтыг ямар ч татваргүй зүгээрачаад гарч байсан. Монголын талд багахан хэмжээний ашиг унасан байдаг. Энэ алдаагдавтмааргүй байгаа юм. Иймд Монголынтөр 20 хувь эзэмшихийгчамлаж байгаагаа би хэлсэн. Алт, нефть хоёр олборлоод шуудвалют болдог бүтээгдэхүүн. Би тэгж харж байгаа. Нефть дээр бол Бүтээгдэхүүн хуваах гэрээ хийдэг. Тэгэхээр Гацууртын дайны том ордод цаашид бүтээгдэхүүн хуваах гэрээг 50, 50 хувиар хийгээд явах, эсвэл өндөр хувиар татвар тавих ёстой. Өнөөдөр 20 хувь эзэмшинэ гэж байгаа нь 80 хувийг зүгээр өгч байгаатай адил. Өмнөх алдаагаадавтах гэж байгаад нь миний хувьд сэтгэл дундуур байна.
-Гацууртын ордод төрийн бус хувийн зардлаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон учраас гэдэг шалтгаанаартөрийн эзэмшил 20 хувь дээр буулаа гэцгээх юм. Ахиулж яагаад болохгүй гэж?
-“Сэтгэл байвал зууханд гал олдоно” гэдэг. Тэгвэл энд сэтгэл дутаж байна. Төр, засагбайр сууриа хатуу илэрхийлж болно. Тэгээд ч манайх ардчилсан орон, ард иргэд маань өөр хүлээлттэй байна гэдгийг хаана хаанаа ярьж хэлж яагаад болохгүй гэж.Даанч сэтгэл дутаад байна. Гацууртын ордод төрийн эзэмших хувийн тухайд хоёр хувилбар бий. Нэг нь төрийн эзэмшлийнхувийг ахиулах буюу тусгай татвар тогтоох. Эсвэл нефтийн гэрээ шиг бүтээгдэхүүнээ шууд 50, 50 хувиар хуваая. Ийм байх боломжтой. Гэхдээ үүнийг би Гацууртын дайны том ордын тухайдхэлж байгаа юм шүү. 50, 50 хувиар ашиглая гэж байгаа нь чшууд ухая гэсэн үгбас биш. Цаашид ийм вариантаар явах ёстой гэсан санаа.
-Ер нь бусад улс орон манай Ноён уултай дүйцэх түүх соёлын дурсгалдаа хэрхэн ханддаг бол. Монголын тухай ямар байр суурьтай байдаг талаар санал солилцож байв уу?
-Улс гүрнүүд төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлүүд, хөшөө дурсгалд маш болгоомжтой ханддаг. Нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалдаг. Өнөөдөр өвгөд дээдсийн булш бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал бидний үеийг хүртэл хадгалагдаад ирж. Хаад ноёд, алтан ургийн язгууртнуудтай холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа. Бид байгаа юмаа хамгаалах ёстой. ХХ зууны тухайн үеийн нэрээр ЗХУ-ын нэрт эрдэмтэн Акладников “Монгол шиггазар нутаг дээрээ түүхээ баталсан, тийм хөшөөдурсгалтай улс орон байхгүй гэж хэлсэн байдаг. Тэр ньНоён уулыг хэлж байж. 2200 жилийн түүхтэй улс орны маань оршин тогтнож ирсэн газар нутгийг, түүх соёлын үнэт зүйлсийгтэр хөшөө дурсгалуудбаталж байна. Бид хаана ч явсан, аливаа асуудлыг ярихад ч баталгаа нь хаана байна вэ гэдэг биз дээ. Гэр бүлийн хоёрт хүртэл “Гэрлэлтийн баталгаа” өгдөг шүү дээ. Түүнтэй адил тэнд Монгол Улс оршиж байсан юм, төрт улсаа төвхнүүлсэн юм гэдгийг батлах баталгаа ньНоён уул. Түүх соёлын дурсгал, тийм баталгаа байхгүй улс гүрнүүдийг, тухайлбал хойд хөршийн удирдагч нэг улсыг“Тийм улс гүрэн байгаагүй ээ, 20-хон жилийн өмнөл байгуулагдсан” гэж саяхан хэлсэн, та бүхэн сонссон байх. Тэгэхээр бид байгаа юмаа устгаж болохгүй. Тэр бол тэнд байгаахэдэн тонн алттай зүйрлэх зүйл биш. Бид аливаа асуудлыг ярихдаа алсыгхарж, ирээдүйгээ бодож байх ёстой.
-Гэхдээ одоо ярьж байгаа асуудал бол Ноён ууланд алт олборлох. Ингэхдээалтыг нь ухахаддоор ньбайгаа түүхийн дурсгал, булш бунхан хөндөгдөх, эсэх тухай л маргаад байгаа шүү дээ. Ямар баримтаармаргааныг хагалж,асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх ёстой бол?
-Бидний өвөг дээдэсбайгалиас заяасан зөн совингоороо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Ноён уулын бүс нутгийг сонгосон байна. Төрт улсынхаа гал голомтыгбадраасан Ноён уулын бүсэд булш бунхнаа байгуулчихвалсайтархадгалагдах юм байна. Хэчнээн зуу байтугай хэдэн мянган жил өнгөрсөн ч төр улсын маань баталгаа болоод хадгалагдаж байх юм байна гэдгийг тухайн үеийн ихэс дээдэс мэдэж байжээ. Өнөөдөр Ноён уулын олдворуудаас Хүннүчүдийн лакадсан модон эдлэл, сүйх тэрэг болонторго, хивс өчигдөрхөн булсан юм шигмуудсан шинжгүй гарч ирж байна шүү дээ. Тэнд шинжлэх ухааны ямар үндэслэл харагдаж байна гэвэл байгалийн микро орчин үүссэн байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл мөнх цэвдэгтэй газар, тэнд байгаа зүйл ямар нэгэн байдлаар илжирч ялзарч муудах боломжгүй, өөрөөр хэлбэлмөнхийн хадгалаастай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ноён уул байгалийн хөргөгч гэдгийг өвөг дээдэс маань олж мэдэж, судалж тогтоосон учраас сонгож авсан байна шүү дээ. Хэрэв алт олборлоно гээд ухаад эхэлбэл, мөнх цэвдэгийг сүйтгэнэ. Мөнх цэвдэгсүйтгэгдвэл микро орчин, байгалийн эко систем сүйднэ. Тэгэхээр эцэг, дээдсийн сонгосонгазрыг бид онилж очоод ухаж сүйтгэх гээд байгаа асуудал л үндсэндээ яригдаж байна. Бод л доо, Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Соёны нуруугээд Монголд уул нурууд олон бий. Гэтэл тэнд яагаад өвгөд дээдсийн булш бунхан байхгүй байгаа юм бэ. Яагаад Хэнтийн нурууны зүрх болсон төв хэсэгт нь булш бунхан байгаа юм бэ гэдгийг бид бодолцох ёстой. Тиймээс алс хэтээ харъя. Ажиглаад байхад“Бороо Гоулд”гэдэг компани Монголын Засгийн газарт, төр засагтнөлөөлж чаддаг юм байна. Гэхдээ Монголын төрд дархлаа бий. Энэ дархлаагаа бид хадгалж явах учиртай.Тэр дархлаа нь Монгол Улс төрт ёсны түүхээ баталгаажуулсан түүхийн дурсгалаа хадгалж үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал юм.
-Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид, пүүс компаниуд Монголын үе үеийн Засгийн газартнөлөөлж байна гээд хэлчихвэл та санал нийлэх үү?
-Монгол Улс, УИХ, Засгийн газарт бизнестэй холбоотой үл үзэгдэх холбоо хэзээд байгаад байдаг.Тэр холбоо ажиллаад байна. Тиймээс тэр холбоог таслахад ард иргэд сонголтоо шударга, ил тод болгох хэрэгтэй. Энэ бол архи, алтны бизнес эрхлэгчдийг Их хуралд оруулах уу, үгүй гэдэг асуудал байгаа юм. Тиймээс өнөөдөр Ноён ууланд алт ухах тухай ярьж байна. Дараагийн удаад Бурхан Халдундалт ухах тухай ярих нь л дээ. Тэр үед Монголын төр яах бол.
-“Бороо Гоулд” компани өмнө нь нөөц тогтоож ашиглалтынхугацаа заасаар байхад их хэмжээний алт ухаж аваад гарчихсан гэлцдэг. Одоо 50 тоннын нөөцтэй, тэр хэмжээнд ашиглалт явуулна гэчихээднөөцөөсөө илүүг ухаж аваад гараад явчихгүйгэх баталгаа байна уу?
-Би хувьдаа итгэхгүй байгаа. Тэд бол бизнесийн арга залиар амьдарч байгаа улс. Өмнө нь арга заль хэрэглэсэн бол тэрийгээ хэд дахин хийхгүй гэх баталгаа байхгүй. Би тэгж л харж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ