Хятадууд Холливудын оддыг юу гэж хочилдог вэ
Супер боулын halftime шоуны турш дуучин Кэти Перриг Хятадын интернэт хэрэглэгчид “Fruit Sister” гэж нэрлэжээ. Энэ нэрээр нь түүнийг танихгүйхүн ч байхгүй гэнэ. “Fruit Sister” эсвэл “shui guo jie” гэж хятадууд Кэтиг нэрлэх болсон нь ч учиртай аж. Учир нь тэрбээр тоглолтоо хийхдээ жимсний зурагтай хувцас өмсч, аварга жимсийг оролцуулсан үзүүлбэрийг голдуу үзүүлэх хандлагатай байдаг байна. Үнэндээ түүний тоглолтын үеэраварга том хийлдэг гүзээлзгэнэ, тарвас, гадил гээд янз бүрийн жимснүүд гарч ирдэг. Дуучин бүсгүй ч жимсэнд багаасаа дуртай байсан тухайгаа ярьсан байдаг.
Lord of Butt
Нэрт дуучин Женнифер Лопез Хонконгод “luo ba” нэрээр алдартай. Үүнийгорчуулбал “Lord of Butt” болох юм. Хятад хүмүүс Женниферийн нэрийгханзаар буулгахдаа “Luo pei zi” гэж галиглан бичдэг бөгөөд дуудлага нь“Luo ba”-тай ижил сонсогддог учир ийн нэрлэх болжээ.
Numbing-Spicy Chicken
Реппэр Ники Минажийн хятад фэнүүд нь түүнийг “Numbing-Spicy Chicken”, эсвэл ma la ji гэж нэрлэдэг байна. Түүний халуухан төрх ийн нэрлэгдэхэд нөлөөлжээ.
Cow Sister
Харин Мэрай Кэриг “Cow Sister” буюу niu jie гэжхочилдог юм байна.
Little Cow
Дуучин Ариана Грандег “little cow” or “xiao niu” гэдэг байна. Түүний хоолой дуучин Мэрай Кэритэй төстэй тулlittle cow гэж хочлох болжээ.
Cousin
Женнифер Лауренсыг “Cousin” буюу “biao jie” гэж нэрлэдэг аж. 2011 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос хойш Хятадын хэдэн зуун интернэт хэрэглэгчид түүнийг ингэж нэрлэх болжээ. Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэх үед түүнтэй хамаатан болох гэсэн хятадууд цөөнгүй байсан гэнэ. Нэгэн зүггүй интернэт хэрэглэгч Лауренс манай хамаатан гэж хэлсэнээс хойш ийн хочлох болсон байна.
Boss
Жастин Тимберлэйкийг “Boss” буюу lao ban гэдэг байна. Жастин дуу бичлэгийн студиэс эхлээд загварын хувцасны компани, зоогийн газруудыг ажиллуулдаг тул ингэж хочлох болжээ.
Pikachu
Нэрт дуучин Леонардо Ди Каприо Тайваньд “Pikachu” гэдэг хочоор алдаршсан байна. 2011 онд телевизийн мэдээний хөтлөгч Ди Каприог андууран Леонардо Пикачу гэж хэлж орхижээ. Түүнээс хойш энэ хоч нэрээр түүнийг нэрлэх болж.
Б.Даваахүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ