Дуучин ВХ: Намайг дуурайж чадахгүй юм бол доромжлохоо боль...
“Зөв бай” нэртэй ээлжит цомгоо саяхан худалдаанд гаргаад байгаа дуучин ВХ ийн бухимджээ. “New star” студиэс анхлан уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан дуучин залуу өнгөрсөн хугацаанд чамгүй олон дуугаараа сонсогч фэнүүдийнхээ талархлыг хүлээж чадсан нэгэн. Бүрх малгай, бариу хослолоо сольж орхиод хип хоп стилиэр хувцаслах болсон тэрбээр гэр бүлийн амьдрал зохиогоод чамгүй намба суусан гэлцдэг. Эхнэр, хоёр охиныхоо хамт амьдардаг дуучин ВХ орчин цагийн охид залууст зөв байхыг уриалж эхэлсэн бөгөөд саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа сэтгэл эмзэглэж явдаг нэгэн асуудлаа дэлгэсэн аж.
“Би уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа жирийн л нэгэн залуу. Харин намайг нөхөрсгөөр элэглэж, шог хошин маягаар дуурайвал би инээд алдаад л хүлээж авна. Гэтэл хувь хүний стиль имиж хийгээд уран бүтээлийг минь яг адилхан дуурайж явдаг хүмүүс бас байх юм. Намайг дуурайж дуулаад над шиг болчихгүй шүү дээ. Тийм хүмүүст хандаж хэлэхэд “Намайг үнэхээр дуурайж чадахгүй юм бол доромжлохоо боль” гэмээр байна. Би бол ганцхан хувь” хэмээн ярьсан дуучин маань хэн нэгэнд хэтэрхий их гомдсон бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ