Манай боксчид олон улсын тэмцээнд хошуучилжээ
Иштван Бочкаины нэрэмжит 59 дэх удаагийн боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож тэргүүлжээ.
Тэмцээний 56 кг-ын жинд ОУХМ Э.Идэрхүү, 64 кг жингийн ангилалд ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар аваргалж, 48 кг-ын жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, 52 кг-ын жинд тулалдсан спортын мастер А.Нурлан хүрэл медаль, 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр хүрэл медаль тус тус хүртсэн байна. Мөн шилдэгийн шилдэг тамирчнаар ОУХМ Э.Идэрхүү шалгарчээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ