Видео чатын одод цагт 300 доллар олдог (18+)

Интернэтэд мөнгө олох олон аргын нэг нь видео чат болжээ. Зарим бүсгүй интернэтээр баян эрчүүдийн өмнө бүжиж, тайчиж мөнгө олдог гэнэ. Тэдгээр эмэгтэйн орлогыг "BetaBeat" сонины сэтгүүлчид тодруулжээ.

Интернэтийн хамгийн алдартай чатчин бол Little Red Bunny. Мэдээж, жинхэнэ нэр нь биш. Түүний үйлчилгээний хөлс 4,99 доллар.

Ганцхан минутын үнэ гэдгийг тодруулъя. Тэгэхээр 1 цагт 300 доллар гэсэн үг. Little Red Bunny бүсгүйн жилийн орлого 1 сая гаруй доллар.


Little Red Bunny өөрийн ажлаа маш хүнд гэж үздэг гэнэ. Тэр нэг удаа 19 цагийн турш тасралтгүй тайчих шоу үзүүлжээ.


Бас нэг алдартай од Katie Kays. 19 настай энэ бүсгүй анагаахын их сургуулийн оюутан. Түүний нэг минут ердөө 3 доллар, дээр нь хүслээрээ нэмээд гар цайлгах (цайны) мөнгө өгч болох аж. Заримдаа цайны мөнгө нь видео шоугийн төлбөртэй тэнцсэн тохиолдол байдаг гэнэ.


Katie Kays-ийн ярьснаар эцэг, эх нь түүнийг ямар аргаар мөнгө олдогийг мэддэггүй гэнэ. "Би олсон мөнгөө боловсролдоо зарцуулж байгаа. Манай дамжааны ихэнх оюутнаас ялгаатай нь надад сургалтын төлбөрийн өр гэж гарахгүй" хэмээн Катя ярив.

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ