Өвгөн 175 кг жинтэй баримал хулгайлав
Австралийн Шинэ Өмнөд Уэльс дэх Суонси хотын нэгэн дэлгүүрийн эзэд хэн нэгэн гэгээн цагаан өдрөөр худалдааны төвийн танхимаас 2000 гаруй долларын үнэтэй, 175 килограмм жинтэй дайчин эрийн хөшөөг түрээд гарчихна хэмээн таамаглаагүй аж.
Дэлгүүрийн эзэн Стив Эролл, түүний эхнэр Белинда Ванг нар уг баримлыг хулгайлсан хижээл настай хулгайчийг олж өгөөч хэмээн цагдаа нарт ханджээ.
Хууль сахиулагчид өөрсдийн сайт дээр гэмт этгээдийн гэрэл зургийг байршуулсан бөгөөд хүнд хөшөөнд дурлагч өвгөнийг олж өгөхөд туслахыг ард иргэдээс хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ