Олон улсын хоккейн тэмцээнд "Капитал" баг түрүүлэв
Монголын хоккейн холбооноос “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг энэ сарын 06-08-ны өдрүүдэд Чингисийн талбайд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Монголоос 2, ОХУ-ын 1, Канадын 1, нийт дөрвөн баг цомын төлөө өрсөлдсөн юм. Тэмцээнд Монголын 'Капитал' баг аваргаар шалгарч, 'Мобиком', Канадын багууд удаалжээ.
Алтан медаль: “Капитал” баг (гурван хожил)
Мөнгөн медаль: “Мобиком” баг (хоёр хожил, нэг хожигдол)
Хүрэл медаль: Канадын баг (нэг хожил, хоёр хожигдол)
IV байр: ОХУ-ын баг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ