Үнэт цаасны тухай хуулийг хэлэлцэв
УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Энэ хуулийн төсөл үнэт цаасны давхар бүртгэл, IPO хийх нарийн зохицуулалт, хөрөнгийн зах зээлийн дараа төлбөрт систем зэрэг олон улсын жишигт нийцсэн заалт агуулжээ.
Үүнээс гадна компанийн засаглалыг хэрэгжүүлэх механизм, хөрвөх үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэлийг эдийн засагт эерэгээр нөлөөлөхуйц зохицуулалт тусгасан гэж эдийн засагчид үзэв.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ