Робот тоос сорогч эзнийхээ аминд хүрэх дөхжээ
Өмнөд Солонгост робот тоос сорогч өөрийн эзэн, 52 настай эмэгтэйн толгойг сорох дөхсөн байна.
Kyunghyang Shinmun хэмээх нэртэй энэ эмэгтэй шалан дээрээ хэвтэн амарч байхад робот тоос сорогч хажуугаар нь ажиллаж байсан аж. Гэтэл өнөөх техник гэнэт л түүний үсийг сорж эхэлсэн байна. Айж сандарсан, бас гэртээ ганцаараа байсан солонгос авгай тоос сорогчийг толгойноосоо салгаж чадалгүй, аврах алба руу утасджээ. Ингээд гал сөнөөгчид дуудлагын дагуу ирж, эмэгтэйг тоос сорогчноос салгасан байна. Хэрвээ тэд оройтсон бол робот тоос сорогч эмэгтэйг хөнөөж мэдэхээр байсан аж. www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ