Пол Жорж талбайд гарахад бэлэн үү?

Хөлөө хугалаад эдгээж байгаа “Индиана” багийн тэргүүн тоглогч Пол Жорж мань хүнийг ирэх сард талбай дээр гарах магадлалтай хэмээсэн багийнхаа ерөнхийлөгч Лэрри Бердын үгийг тайлбарлажээ.

“Би Лэрритэй нөхцөл байдлын талаар байнга ярилцаж байгаа. Мань хүн намайг сайн эдгэрээгүй хэмээн хэлсэн. Тиймээс ганцхан сарын дараа намайг талбай дээр гарч магадгүй гэж хэлснийг нь сонсоод их цочирдсон шүү.

Үнэнийг хэлэхэд ирэх сар эргэн ирэхэд тохиромжтой цаг үе. Гэхдээ би наана нь их зүйлийг хийж, амжуулах ёстой. Ямар ч байсан ирэх сард талбай дээр эргэн гарахыг хичээх болно” хэмээн Жорж өгүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ