Харзны усанд орогсод хатан Туулыг бохирдуулдаг
Хатан Туул маань дэлхийд бохирдлоороо тавдугаар байрт ордог аж. Туул голыг цэвэрлэх их аяныг салбар хариуцсан яамнаас нь маргааш хэрэгжүүлнэ. Туулыг бохирдуулах олон шалтгаан байгаа бөгөөд нэн түрүүнд харзны усанд орогсод бохирдуулдаг болохыг судалгаагаар тогтоосон гэнэ.
Мөн эргэн тойрондох модонд хадаг яндар уях, идэж уусан хоол хүнс, ус ундааныхаа савыг голд хөвүүлж орхихоос үүдэн гол мөрөн бохирдоод байгааг албаныхан ч онцлоод байгаа юм. Эхний ээлжинд маргааш буюу энэ бямба гаригт Туулын голын эрэг, хөвөө орчмыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болсноо мэдэгдэв. Цэвэрлэгээнд БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашинтны их сургуулийн оюутнууд, төрийн бус зарим байгууллагын төлөөлөл оролцох аж.
Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын тушаалын дагуу хийж буй эхний ажил гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ