МХБХ-ноос мэдээлэл хийлээ
Монголын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр мэдэгдэл хийлээ. Тэд сонгуулийн түр хороо болон хяналтын хороог татан буулгахыг хүсэв. Учир нь сонгуулийн хороо нь холбооны дүрмийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзжээ.
МХБХ-ны ээлжит бус их хурал 2014 оны 11-р сарын 22-нд болсон. Энэ их хурлаар МХБХ-ны дүрмийг шинэчлэн баталсан юм байна. Шинэ дүрмээр анх удаа Сонгуулийн хороог байгуулж сонгуулийг зохион байгуулах чиг үүргийг хариуцуулжээ. Энэ хороо нь шударга, ардчилсан зарчмын үндсэн дээр хараат бус, бие даасан байдлаар сонгуулийн үйл ажиллагаа явуулах ёстой. Гэвч тус холбооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүдийг сонгох ажлын хэсэг буюу сонгуулийн хороог ОУХБХ-ноос ирүүлсэн дүрмийг дур мэдэн өөрчилсөн гэлээ. Тиймээс одоо салбар хороод буюу 21 аймгаас МХБХ-ны албан ёсны гишүүнээр таван аймаг байгаа юм байна.
Ийнхүү бусад аймгийн салбар хороодыг үл ойшоон МХБХ-ны дүрмийг зөрчин ийм шийвдэр гаргасан гэдгийг МХБХ-ны хөдөө орон нутгийн салбар хороодын төлөөллүүд хэлж байв. Тэд хөдөө орон нутагтаа хөлбөмбөгйин спортыг хөгжүүлэхээр олон ажлууд хийсэн, одоо ч хийж байгаа бөгөөд мөнгө санхүү төсөвлөгдөөд зардлаа эхнээс нь зарцуулаад эхэлсэн аж. Иймд тэд ухарч буцалгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээж байсан юм.
МХБХ-ны ээлжит бус их хурал энэ сарын 27-ны өдөр болно. Тэгэхээр дээрх асуудлуудыг зохих дүрэм, журмын дагуу яаралтай шийдвэрлэж, боломжит гарцыг эрэлхийлэх нь нэн чухал болжээ. Ялангуяа багийн спортын төрөл хөгжиж байгаа энэ цаг үед нэгэн санаа зүтгэлээр урагш тэмүүлэх нь бидний амжилтын үндэс болох буй за.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ