13 жилийн дараа тооцоогоо хийжээ
Нэгэн эрэгтэй хоолны мөнгөө төлөлгүй 2002 онд гарч зугтсан бөгөөд “хулгайлсан” хоолоороо өлсгөлөн хүүхдээ аргадсан байна. Олон жилийн дараа тэрбээр чамгүй хөрөнгөжсөн тул зоогийн газрын эздэд захидал бичээд тооцооны мөнгөө ирүүлсэн аж.
“Тэртээ 2002 онд би танай пиццаны газар ороод төлбөрөө төлөлгүй гарсан. Тэр үед би санхүүгийн хувьд үнэхээр хүнд байдалд байсан юм. Надад сохор зоос ч байхгүй, гэрт маань хүүхэд өлсгөлөн байлаа. Та бүгдээс уучлал хүсмээр байна. Би их хөдөлмөрлөсөн. Сүүлийн арван жилийн хугацаанд нэлээн амжилттай яваа бизнесийг цогцлоосон бөгөөд өрөө төлөх нь миний үүрэг гэж үзлээ” хэмээн тэр эрэгтэй бичжээ.
Тухайн үед аргаа барсан эр 20 долларын хоол хулгайлсан байна. Харин одоо мань хүн хүүтэй нь хамт 54.39 доллар ирүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ