Хамгийн ханш муутай валютууд

Аливаа нэг улсын үндэсний валютын худалдан авах чадварыг 1 ам.доллартай харьцуулж тодорхойлдог. Ханш хэдий чинээ муу байна 1 ам.долларыг авдаг үнэ нь төдий чинээ өндөр байдаг. Манайд 1 ам.доллар 1300 төгрөг байгаад 1800 хүрэхэд ямаршуу бужигнаан болж байлаа. Гэтэл зарим улсад нэг ам.долларын ханш үүнээс ч өндөр төдийгүй цаашид ч нэмэгдэж байгаа гэнэ. Уншигч танд хамгийн дампуу ханштай валютуудыг сонирхуулъя. Эхэнд нь 1 ам.доллартай харьцах ханшийг харуулсан байгаа.



#c00000; font-size: 15px;">9. Сьераа Леонегийн 4363 леоне (SIERRA LEONEN LEONE)

Нэгэн үе энэ улсын эдийн засаг нь овоо, бүр огцом өсч байсан ч Эбола тахал, иргэний дайны улмаас буцаад уналтын байдалтай болсон. Дэлхийн зах зээл дээрх алмаз, каконы шош, кофений үнэ өссөнөөр 2015 онд эдийн засаг нь 15 хувиар өснө гэж тооцолж байсан нь талаар болсон.


#c00000;">8. Парагвайн 4629гуарани (PARAGUAY GUARANI)

Парагвай нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг. Авилга, гэмт хэрэг хэрээс хэтэрвэл юунд хүргэдэгийн тод жишээ. Жишээлэхэд, энэ улсын одоогийн Ерөнхийлөгч нь хар тамхины мафитай холбоотой гэж сэжиглэгдэж байгаа. Ямартай ч мөнгө угаасан хэргээр шоронд суугаад гарч ирсэн нэгэн. АНУ-ын хар тамхитай тэмцэхн алба түүнийг хар тамхины хууль бус наймаанд оролцсон гэж сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөж байгаа. Дээр нь, хэт зүүний үзэл бодолтой хөдөлгөөнүүд Засгийн газрын эсрэг партизаны дайн явуулдаг. Шүүгчэээс эхлээд замын цагдаа хүртэл гар цайлгалгүйгээр хөдлөх боломжгүй улс гэнэ.


#c00000;">7. Замбийн 6359квача (ZAMBIAN KWACHA)

Нэг салчараас хэт хамааралтай байх нь ямаршуу байдалд оруулдгийн тод жишээ нь Замби. Замби нь зэсийн үнэнээс бараг 100 хувь хамааралтай. Зэсий үнэ өсвөл эдийн засаг нь өсөөд, унавал унаад байдаг. Төрөлт асар өндөр ч ДОХ-ын тархалт утгаа алдсан. Үндэсний мөнгө нь ханш багатай тул жуулчдын хувьд хамгийн хямд орны нэг. Хүн үйл ажиллагаанд нэрвэгдэж сүйрээгүй онгон байгальтай тул жуулчдыг ихээр татдаг.


#c00000; font-size: 15px;">6. Гвинейн 7022франк (GUINEA FRANCS)

Эбола тахалд хамгийн их өртсөн дөрвөн улсын нэг. Үндэсний валют болох франкын худалдан авах чадвар тун ядмаг. Эбола тахлаас болоод бүр ч унасан. 2050 он гэхэд энэ улсад 1 ам.доллар 7095 франк болно гэсэн тооцоо хийжээ.Байгалийн эрдэс баялагаар арвин ч гэлээ Либери, Сьерра Леоне гэх мэт байнгын дайн тулаантай орнуудтай хиллэдгээс болоод хөрөнгө оруулалт татаж, тэдгээрээ олборлож чаддаггүй.


#c00000;">5. Лаосын 8 054 кип (LAOS KIP)

Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдэж чадсан цөөн улсын нэг. Ажиллах хүчнийх нь 3/4 нь цагаан будайн тариалан дээр ажилладаг. Засгийн газрын хүрэхээр ажиллаж байгаа зорилго нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тооноосулсаа гаргах. Эдийн засгийн өсөлт нь одоогийн байдлаар байвал 2020 он гэхэд энэ жагсаалтаас гарах боломжтой гэж шинжээчид үздэг.


#c00000; font-size: 15px;">4. Индонезийн 12 260 рупи (INDONESIA RUPIAH)

Индонези олон зуун ширхэг том жижиг янз бүрийн арлаас бүрдсэн олтриг улс юм. Бали, Ява арлууд гээд жуулчдын очих дуртай олон газар энд бий. Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, албан тушаалтнууд залхуу, авилга хэрээс хэтэрсэн гэдэг шалтгааны улмаас үндэсний валют рупийн ханш нь авах юмгүй. Засгийн газар нь шатдаг хийн олборлогч нар их хэмжээний тэтгэлэг олгодог.


#c00000;">3.Сан-Томе ба Принсипийн 19 750 Добр (SAO TOME DOBRA)

Ийм улс байдаг гэдгийг огт сонсож байгаагүй байх. Гэхдээ л ийм улс байна. Атлантын далайд оршдог жижигхэн арлын улс. Байдаг гэдгийг нь хүмүүс сайн мэддэггүй тул байгаль нь хөндөгөлгүй унаган төрхөөрөө. Какаоны шош, халуун ногоо, кофений тариалангаар гол зогоодог. Гэвч саяхан энэ арлын хажуунаас газрын тос олдсон байсан. Хөрөнгө оруулалт хийгээд олборлоод эхэлвэл валютынх нь ханш нэмэгдэж магадгүй. Гэхдээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж байгаа тул газрын тос олборлож эхлэх хүртэл нэлээд зай байгаа бололтой.


#c00000;">2. Вьетнамын 21 394 донг (VIETNAM DONGS)

Хятадтай адил коммунист засаглалтай ч капиталист зах зээлтэй улс. Дэийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа ч экспортоо улам нэмэгдүүлэхийн тулд үндэсний валют донгийн ханшийг бага хэмжээтэйгээр барих бодлого явуулдаг.


#c00000;">1. Ираны 26 905 риал (IRAN RIALS)

Газрын тосны хамгийн том экспортлогчдын нэг ч гэлээ эдийн засгийн хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналтаасболоод мөнгөнийх нь ханш нэлээд унасан. Шинжээчдийн хийсэн тооцоогоор Ираны эдийн засаг тогтвортой өсч байхын тулд газрын тосоо баррелийг нь 140 ам.доллараар зарах ёстой. Гэвч одоо баррель газрын тос 60 ам.доллар хүрч унаад байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ