Бритни Спирс фотошопджээ
Поп дуучин Бритни Спирсийн шүтэн бишрэгчид өөрийн хайртай бүсгүйг мэхлэгч нэгэн хэмээн буруутгах болов. Спирс өөрийн нэрийн брэндийн дотуур хувцасны зар сурталчилгааны кампанит ажилд зориулж зургаа авахуулсан юм. Зураг авалтын үеэр хоёр хүүхдийн эх 33 настай бүсгүй ягаан өнгийн хөхөвч өмсөөд, адил өнгөтэй оймс, татуурга углажээ.
Интернэтэд тавигдсан цорын ганц гэрэл зургийг нь сайтар ажиглавал дуучин бүсгүйн гар амьдрал дээрхээсээ илүү гуалиг, туранхай байгаа нь харагдана. Бас гэдэс нь харьцангуй тэгш, гуя өгзөг нь ч гайгүй харагдах гэнэ.
Тиймээс саяхан папарацци нарын авсан од бүсгүйн гэрэл зургийг харьцуулж үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ