“5 БУУЗ” Хүмүүнлэгийн аяныг Монгол улсын хэмжээнд өрнүүлэхээр боллоо

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Налайх дүүрэг дэх салбар холбооноос “5 БУУЗ” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэхээр болоод байна.

Энэхүү аяны хүрээнд Налайх дүүргийнхээ амьжиргааны түвшин доогуур өрхийн өндөр настан, ахмадуудад цагаан сарын тавгийн идээ, бууз банш, түлээ, нүүрсийг бэлтгэж өгөх зорилготой ажээ. Налайх дүүргийн салбар холбооны энэхүү санаачлагыг үндэсний хэмжээнд ажиллаж буй салбар холбоодод хэрэгжүүлэн ажиллах уриалгыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ЕНБД Б.Бат-Эрдэнэ гаргасан байна.

НАМЗХ нь Монгол улсад 60 мянга гаруй гишүүдтэй залуучуудынтомоохон байгууллагын нэг юм. Тиймээс энэхүү “5 БУУЗ” хүмүүнлэгийн аяны хүрээнд Хөхөгчин хонь жилийн Цагаан сарын баяраар олон өндөр, настан ахмадуудад гэнэтийн бэлэг барьж, баярлуулж чадна хэмээн итгэж байгаагаа тус аяныг зохион байгуулагчид онцолж байна.

Эх сурвалж http://www.info.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ