Монголын волейболчид Бээжинг зорьлоо

Монголын Волейболын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр БНХАУ-ын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Бээжин хотыг зорьлоо. Ирэх 05 дугаар сарын 10-16-нд Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн манай оронд зохиогдох бөгөөд ийнхүү бэлтгэлээ хангахаар манай баг тамирчид алсын замд гарсан юм.

Тэдөнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нөөс эхлэн бэлтгэлдээ гарсан бөгөөд өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 2-нд Дархан-Уул аймагт вакум бэлтгэл хийсэн билээ. Энэхүү шигшээ багийн менежерээр МВХ-ны Удирдах Зөвлөлийн тэргүүлэгч Ц.Одхүү, ахлах дасгалжуулагчаар Япон Улсын иргэн Шутоо, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран ажиллаж байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ