Өмнөд Солонгост 7400 гаруй монгол хүн хууль бусаар амьдардаг

2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийн тоо 208 778 болж өсчээ. Үүнээс хууль бусаар оршин суугаа Монгол Улсын 7400 гаруй иргэн тоологдсон тухай тус улсын албан ёсны мэдээнд дурдагджээ. Энэ нь тус улсад амьдарч, хөдөлмөрлөж, суралцаж буй24.5 мянган монгол хүний 30.2 хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл,Солонгос улсад очсон гурван монгол хүн тутмын нэг нь хууль бусаар оршин суугч болдог байна.

Энэ нь 2007 оноос хойших хамгийн их үзүүлэлт бөгөөд Солонгос улс гадаадын жуулчдын тоог өсгөх бодлого баримтлан, тус улсад богино хугацаагаар зорчих гадаадын иргэдэд визийг хөнгөлөлттэйгээр олгох болсонтой холбоотой ажээ. Энэ мэдээлэл дэх тоо баримтаас харахад БНСУ-д хууль бусаар оршин суугчдынхаа тоогоор тайландчууд44 мянга гаруй хүнээр тэргүүлж, манай улсын иргэд удаалж, 4300 гаруй иргэн ньхууль бусаар оршин сууж байгаа Бангладеш улс гуравдугаарт жагсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ