LV-гийн талаарх 10 сонирхолтой баримт

1. Louis Vuitton өөрийн анхны дэлгүүрээ 1854 онд нээж, 1892 оноос хойш гар цүнх үйлдвэрлэдэг болсон байна.

2. Бүх оригинал цүнхнүүд нь гар аргаар хийгддэг бөгөөд, ерөнхийдөө нэг цүнх хийхэд нэг долоо хоног зарцуулдаг.

3. LV нь хамгийн их хуурамчаар хийгддэг дэлхийн шилдэг брендүүдийн нэг.

4. LV-гийн цүнхнүүд нь хэзээ ч загварын хувьд хоцрогддоггүй бөгөөд та нэг цүнх авлаа гэхэд 20 жилийн дараа ч гэсэн үнэ цэнээ алдаагүй л байх болно.

5. LV-гийн цүнхнүүдийн Франц дахь үнэ нь Хятадын үнээс 2 дахин хямд байдаг тул, Хятадын баячууд Франц явахдаа худалдаж авдаг байна.

6. Та LV цүнх хямдарсан байхыг хэзээ ч олж харахгүй.

7. Бүх LV цүнхнүүд нь хатуу тестеер орж чанараа шалгуулдаг бөгөөд 3,5 кг ачаатай цүнхийг нэг метрийн өндөрөөс тасралтгүй дөрвөн өдөр унагах, хэт ягаан туяагаар шарж цүнхний хээг шалгах зэрэг олон шалгуурыг давдаг байна.

8. Бид LV цүнх л гэж мэддэг болхоос уг брендийн толгой компанийг тэр бүр мэддэггүй. Харин LVMH нь уг брендийн толгой компани юм байна.

9. Дэлхийд зарагдаж буй бүх LV цүнхнүүдийн 99 хувь нь хуурамч байдаг аж.

10. Хамгийн сонирхолтой нь зарагдаагүй үлдсэн цүнхнүүдийг устгалд оруулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ