Гоо бүсгүй болж чадаагүйдээ хорсон ялагчийн титмийг авч чулууджээ (VIDEO)

Бразилийн гоо бүсгүйн тэмцээн дуулианаар өндөрлөлөө. Энэ тэмцээнд 2-р байр эзэлсэн Шейслане Хаялла гэдэг хүүхэн ялсан гоо бүсгүй Толедогийн титмийг шууд толгой дээрээс нь шүүрч аваад тайз руу шиджээ.

"Миний үйлдэл хэн нэгэнд таалагдаагүй бол би уучлал гуйж байна. Гэхдээ би өөрийн сэтгэл зүрхийнхээ дуудлагын дагуу энэ алхмыг хийсэн" гэж Хаялла мэдэгджээ.

Түүний үзэж буйгаар ялагч хүүхэн тэмцээний тэргүүн байрыг мөнгөөр худалдаж авсан байна.

Хаялла 2014 онд эх орноо төлөөлөн "Miss Globe International" тэмцээнд орж, мөн л 2-р байр эзэлсэн юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ