117 кг жинтэй бүсгүй загварын ертөнцөд хөл тавилаа

Загварын чиг хандлага үргэлж л хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэр ч утгаараа нэг хэвэнд цутгасан мэт өндөр, туранхай, царайлаг эмэгтэйчүүд сонин харагдахаа больж махлаг эмэгтэйчүүд эргээд моодонд орж эхлээд буй.

Тиймээс махлаг эмэгтэйчүүдийн загварын чиг хандлага, том размерийн хувцасны чиглэлээр загвар зохион бүтээгчид идэвхийлэн ажиллах болсон байна. Тэгвэл Тесс Холлидэй гэх 29 настай америк бүсгүй бүсгүй томоохон загвар өмсөгчийн агентлагтай гэрээ хийж, загварын ертөнцөд хөл тавьжээ. Ингэснээр тэрбээр анхны том размерийн хувцасны модель болж байгаа юм байна.

Калифорни мужийн Лос Анжелес хотод амьдардаг Тесс 165 см өндөртэй бөгөөд 117 кг жинтэй аж.Лондонгийн нэр хүндтэй “MiLK Management” компанийн модель болсон баярт мэдээгээ өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Сэтгэгдлийнхээ талаар тэрбээр “MiLK Management-ын модель боллоо. Том размерийн хувцасны загвар үзүүлэхээр гэрээ байгуулсан”гэсэн байна.

Эх сурвалж: everyday.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ