Нэг удаагийн цаасан салфетка-нян тараагч
Орчин үеийн хүмүүс цаасан алчуур, салфеткагүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөх аргагүй. Цаасан алчуурыг ОО-ын өрөөнөөс эхлээд, гал зуух, хамар нармайгаа цэвэрлэх гээд хаа сайгүй, өдөр тутам хэрэглэдэг. Цаасан алчуурын зориулалт нь хүмүүсийг нянгийн бохирдлоос хамгаалах, нян үржих орчинг бий болгохгүй байх. Тийм ч учраас нэг удаагийн цаасан алчуур их дэлгэрсэн.Ийм бүтээгдхүүн маш олон төрөл, янз бүрийн чанар үнэтэй байдаг. Нийтлэг онцлог нь цаасан алчуур нь зөөлөн, чийг шингээмтгий, олон давхар байдаг. Гэтэл цаасан алчуур нь бидний бодсон шиг цэвэр байдаггүй аж. Судалгаанаас харахад цаасан алчуурт өвчин үүсгэгч нянгууд их хэмжээгээр байдаг юм байна.
Шинжээчид ОО-д хэрэглэдэг 6 нэр төрлийн түгээмэл тархсан цаасан алчууруудыг шинжилгээнд оруулсан байна. Бүх дээж нянгийн агуулгатай гарсан ба дахин боловсруулсан бүтээгдэхүүн дэхь нянгийн хэмжээ анхан шатны бүтээгдхүүнээр хийсэн цаасан алчуураас хэдэн мянга дахин илүү байжээ. Гэхдээ эдгээр нянгууд нь дархлаа султай, өвчтэй хүмүүс болон хүүхдүүдэд аюултай юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ