Уитни Хьюстоны охины бие мууджээ
Алдарт дуучин агсан Уитни Хьюстоны охин Боби Кристина Браун эмнэлэгт хэвтэж байхдаа бие нь эрс мууджээ. Эмч нар хамгийн сүүлд түүнийг эмнэлгийн шүршүүрт усанд орж байхдаа ухаан алдан унасан гэсэн байна. Түүнийг тархины хаван бууруулах эмчилгээ хийлгэж, сүүлийн хэдэн сар эмнэлгээс холдохгүй байгаа тухай хэвлэлүүд бичих болсон юм.
Өдгөө 21 настай тэрбээр бие нь муудсаны дараа найз залуутайгаа хамт байхыг хүсчээ. Боби Кристина Браун ээжийгээ өөд болсон өдрөөс хойр долоо хоногийн өмнө бие нь муудсан нь сэтгэл санаатай холбоотой гэж эмч нар үзсэн байна. Кристина Брауны ээж дэлхийд танигдсан алдарт дуучин байсан юм. Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард 48 насандаа Лос Анжелесийн зочид буудалд нас барсан байдалтай олдсон юм.
Т.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ