Одоо дезодорантыг идэж болно
Уг амттаныг үйлдвэрлэгч компани ойрын ирээдүйд уг үнэртэн уламжлалт нэгэн хэвийн уйтгартай төмөр сав, шилэн сав, роликон хэлбэртэй дезодорантуудтай хүчтэй өрсөлдөнө гэж мэдэгдсэн аж. Учир нь, ямар нэг амттай зүйлийг идэж орхиход л биенээс тань гоё үнэр ханхлах болно. Дээр нь ямар ч сөрөг нөлөөлөл байхгүй гэнэ. Уг биеийн дотроо хэрэглэдэг дезодорантын өвөрмөц үйлчлэл ягаан тосны агууламжид оршино. Тэр бодисыг гераниол гэдэг байна. Уг бодисыг хүний бие махбод боловсруулахгүй бөгөөд тэрбээр сарнай цэцгийн үнэр ханхийлгэн арьсны нүх сүвээр ялгарч байдаг аж.
Ер нь энгийнээр хэлбэл гераниол нь сармисны эсрэг утга юм. Сармис ч гэсэн хүний биений үнэрийг өөрчилдөг бөгөөд гэхдээ тэр үнэр тааламжгүй байдаг билээ. Чихэр үйлдвэрлэгчид гераниолыг арьсны гадаргууд тусгай чихэрнүүдийн тусламжтайгаар хүргэх дотоод аргачлалыг олсон байна. Одоо бид биенээсээ гоё үнэр ханхийлгэхийн тулд хэдхэн чихэр идэхэд л болно. Амттаны хэлбэр янз бүр байгаа аж. Зажилж иддэг чихэр байх бол дотроо бурамтай мөсөн чихэр ч байх юм. Харин биеийнхээ галбирт санаа зовдог юм уу аливаа амттаныг идэж болохгүй хүмүүст тус компани чихэргүй амттаныг зориулан бүтээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ