Монголчууд легионеруудыг буулган авлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бүх оддын тоглолт" Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөлөө. Уг тоглолтын үеэр ур чадвар, баг, холын зайн шидэлт болон спрайт слэйм данк шоу арга хэмжээнүүд болсон юм. Монгол Улсын шигшээ баг өчигдөр легионеруудын эсрэг тоглож, 102:98 тооны харьцаагаар манай сагсчид хожлоо.

Монгол багийн дасгалжуулагч О.Баярцогт ярихдаа, "эсрэг багийнхан давуу талаа бүрэн ашиглаж чадаагүй. Манайхан тэдний замбараагүй довтолгоог ашиглаж чадсанаар ялалт байгууллаа" гэсэн юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ