П.Порошенко цэрэг зэвсгийн хүчээр ОХУ-ыг хэзээ ч дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө
Украины Ерөнхийлөгч П.Порошенко өнөөдөр Польшийн TVN24 BIS телевизээр мэдэгдэл хийсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна. Тэрбээр мэдэгдэлдээ ОХУ-ыг цэрэг зэвсгийн хүчээр яагаад ч дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс дэлхий нийтийн дэмжлэгт л найдахаас өөр гарцгүй болсон гээд шаардлагатай тохиолдолд НАТО-оос цэрэг зэвсгийн тусламж хүснэ гэж шулуухан мэдэгдсэн байна.
Тэрбээр “Одоо бидэнд ОХУ-тай хэлэлцээр хийх замаар учраа ололцохоос өөр арга байхгүй. Тиймээс ямар нэг арга олж, байдлыг илүү хүндрэхээс нь өмнө ОХУ-ыг зогсоох ёстой болж байна” гэжээ.
Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин “НҮБ-ын конвенцийг зөрчиж, алан хядагчдыг санхүүжүүлсэн” гэсэн үндэслэлээр ОХУ-ыг олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.
Х.Сайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ