Плейбой харшийн далд ертөнц
Энэхүү харшид зочлохыг бүгд хүсдэг. Гайхалтай сайхан хүмүүсийн хүрээлэлд орж юунд ч санаа зовохгүй гоолиг бүсгүйчүүдийн дунд наранд биеэ шаран суухыг хэн хүсэхгүй байх билээ.
Гэвч энэ бүхний ард, медалийн нөгөө талд тийм ч аятайхан зүйл байдаггүйг тэр бүр мэдэх хүн ховорхон шүү. Тиймээс тэрхүү харшийн сүүдэртэй хэсгийн талаас та бүхэндээ сонирхуулья.
1. Бохир орчин.
Энэ харшид зочилсон хүмүүсийн ихэнхи нь тэнд тийм ч цэвэрхэн байдаггүй гэдгийг гадарлана. Харшаар зугаалж явахдаа хэрэглэсэн цагаан хэрэглэл, гудас, бохир ор дэвсгэртэй таарах нь энүүхэнд. Дотны анд нөхөр нохой, мууртайгаа ирсэн зочдын хайртай эрх амьтад биологийн хэрэгцээ шаардлагаа хаа тарсан газраа буюу диван, хивс, хөшиг гэх мэт зүйлсүүд дээр чөлөөтэй хаяж цацсан байхдаа таарах нь энд бол хэвийн үзэгдэл ажээ.
2. Бүсгүйчүүд
Хью Хефнерийн гэрт түүний олон тооны найз бүсгүйчүүд амьдрах ба түүний унтлагын өрөөнд очоогүй нь ирсэн зочдын секс сонирхлыг өдөөх зугаа цэнгээнд оролцоно. Өнөөдөр тус харшийн эзэн өөрөөсөө 60 насаар дүү Кристал Харристай гэрлээд байгаа ажээ. Энэ бол түүний 3 дахь гэрлэлт ба түүний анхны эхнэрийг Милдред Уильямс гэдэг байсан ба тэд 1949 онд хуримаа хийж байв. Үүнээс 30 жилийн дараа тэрээр Кимберли Конрадтай гэрлэж байсан юм.
3. Комендант цаг
Энэ цаг оройн 21 цагт эхлэх ба эзэнтэй цуг ийш тийшээ яваагүй хэн боловч тухайн харшийн нутаг дэвсгэр дотор байх ёстой. Энэ шаардлагыг зөрчсөн этгээд тус харшид өнгөрөөх 7 хоногийн зардал 1000 доллараа алдана. Өөрийн үндсэн үүргээс өөр хийх юмгүй охидууд энэ орлогоосоо татгалзах тун дургүй бөгөөд тамд унаж байгаа мэт ойлгоно. Эдгээр охидуудад хувь хувьд нь тусгай машин гаргаж өгсөн байдгаас гадна пластик мэс ажилбар, эрүүл мэндийн төлбөрийг нь эзэн хариуцдаг байна.
4. Оройн зугаа цэнгээний цаг
Хэдийгээр Хефнер албан ёсны эхнэртэй боловч өдөр тутам болдог зугаа цэнгээ түүнд ямар нэгэн хориг саад болохгүй. Хэдийгээр тэр унтлагын хувцастайгаа дээо үеийн классик кино үзэж нам гүм амьдрах дуртай боловч тухайн цэнгээнд хэн орох үгүйг шийднэ.
5. Зэрлэг амьтдын зоопарк
Олон махайн хүүхнүүдээс гадна энэхүү харшид элдэв төрлийн амьтад бий. Плейбой өөрийн нутаг дэвсгэртээ зоопарк ажлуулах зөвшөөрөлтэй цөөхөн газруудын нэг юм. Энд түүний хайртай олон төрлийн шувуугаас гадна туулай, бар болон сармагчингуудтай таарч болно.
6. Грот
Хиймэл нуур, усан хүрхрээ, жакузе бүхий бүдэг гэрэлтэй агуй энд бас байдаг. Энд байрлуулсан ор дэвсгэр дээр та өөрийн дур хүслийг хангах ямарваа нэгэн үйлдэл хийхээсээ өмнө нутгийн бактеруудаас халдварт өвчин авч болзошгүй гэдгээ эргээд нэг бодох хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй.
7. Галын наадам ба салют
Өдөр бүр гайхамшигтай гэрэлт пуужин хөөргөж зугаацах ба энэ бүхэнд нь хөршүүд нь хэр их дуртай байдаг юм болдоо.
8. Хефнер бол чадварлаг түрээслэгч юм
Плейбойгийн анхныхарш Чикагод байсан ба энд тэрээр сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаж байжээ. 1970-д оны үед тэрээр өнөөгийн энэ харшдаа нүүж ирсэн ба одоо түүний эзэмшилд байдаггүй гэнэ. Энэ харш нь Playboy Enterprises компанийх нь өмч ажээ. Харшийн үнэ ханш 60сая доллараа үнэлэгдэх ба эндхийн зарим нэг булангаа өөрийн найз нарт түрээслэдэг байна.
9. Элвисийн өрөө
Энд “Элвисийн өрөө” гэх нэртэй нууц өрөө байдаг. Харшийн эдгээр олон өрөөнүүдийн нэгэнд 1970-д оны эхээр Элвис нэг шөнийг нэг дор 8 бүсгүйтэй өнгөрөөж байжээ.
10. Хөөгдсөн нөхдүүд
Кори Фельдман, Чарли Шин, Поли Шор, Дэвид Хассельхофф болон Snoop Dogg нар бол энэ харшийн байнгын зочид юм. Энд нэг хатуу хууль үйлчлэх ба түүнд хэн ч байсан захирагдах ёстой. Та дэлхий од байсанч хамаагүй эндээс хөөгдвөл зарим тохиолдолд бүх насаараа зочлох эрхээ хасуулна. Хамгийн анхны хөөгдсөн нөхөр бол Люк Уилсон байлаа. Тэрээр 2006 онд өөрийн найзыгаа урилгагүйгээр дагуулан тус харшид иржээ. Гэвч тэрээр өөрийнхөө нэр нүүрээ баран уучлалт гуйсан тул жил хагасын дараа эрхээ сэргээлгэсэн байна. 2007 онд биеэ зөв авч явж чадаагүй гэх шалтгаанаар Режи Буш хөөгдөв. Харин Жон Леннон согтуугаараа аодарт зураас Матиссын зурган дээр тамхиныхаа цогийг унтраах гэж байгаад хөөгдөж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ