74 настай гавъяат тамирчин Т.Гүррагчаа Эверестийн оргилд авирна
Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ 4-5-р сард Эверэстийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлгэлдээ гараад байгаа билээ. Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казакстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай тамирчин юм.
Эверэстийн ноён оргил Жомолунгма далайн түвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирч гарсан түүх үгүй аж. Харин гавьяат тамирчин маань энэхүү оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бөгөөд бэлтгэлээ ч чамгүй сайн базааж байгаа юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ