Алтан Гран-При тэмцээнээс хоёр медаль хүртлээ
Чөлөөт бөхийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Уг тэмцээн нь Олимпийн хошой, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга И.Ярыгиний нэрэмжит болгон зохиогддог юм. Тус тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдсөнөөс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
86 кг-д барилдсан ОУХМ О.Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/ ОХУ-ын хоёр бөхийг ялж,алтан медалийн төлөө ОХУ-ын бөх, Лондоны олимпийн хүрэл медальт А.Уришевтэй барилдан 4:11 онооны харьцаагаар дийлдэж, мөнгөн медаль хүртэв. ХаринЖ.Чулуунбат /“Арслан” клуб/ нэгдүгээр тойрогт оросын бөх Сослан Эльтаровыг ялж дараа нь оросын бөх А.Хугаевт ялагдаж дагах барилдаанд оросын бөхийг хожиж хүрэл медалийн төлөө Н.Золбоотой барилдаж 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ. Ингэснээр тэрээр хүрэл медалийн эзэн болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ