Өндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээг улсын дөрвөн эмнэлэгт хийнэ
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн хөнгөлөлтөд хамаарахсайдын тушаал гарсан. Энэхүү тушаалд “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг батлан 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ яг одоо хэрэгжиж эхлээгүй байгаа. Учир нь гурван сайдын хамтарсан тушаал гарч, албан ёсоор хэрэгжиж эхлэх учиртай юм. Тэгвэл сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг яахын аргагүй татаад байгаа өндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээ хийгээд эрүүл мэндийн даатгал зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг хүрээнд доорх мэдээллийг бэлтгэлээ.
-Өндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээг улсын дөрвөн эмнэлэгт хийнэ-Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар өртөг өндөр бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалтыг баталсан ба эдгээр эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалынсангаас санхүүжүүлэх зохицуулалт хийгдсэн байгаа. Эдгээрөндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээг одоогийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Эххүүхдийн эрүүл мэндийн төв гэсэн дөрвөн байгууллага үзүүлэхээр болсон аж. Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл болон протезийн зардлынтарифыг гурван сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Энэхүү тариф хараахан батлагдаагүй байгаа аж. Юутай үүнд нийтдээ 13.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн юм байна.
-Алслагдсан дүүргүүдийн эмийн сангуудтай даатгалын гэрээ байгуулна-Нийгмийн даатгалын байгууллага нь жил бүрийн нэгдүгээр сард “Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г төрийн өмчийн болонхувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, рашаан сувилал, эмийн сангуудтайбайгуулдаг юм. Даатгуулагч эрүүл мэндийн даатгал даатгуулснаар өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор134 олон улсын нэршлийн эмнээс 80 хүртэл хувиар хөнгөлттэй үнээр авах эрхтэй байдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 500 гаруй, нийслэлийн хэмжээнд 117 эмийн сантай эрүүл мэндийн даатгалын гэрээгбайгуулан ажилласан. Энэ онд даатгалын гэрээ байгуулах эмийн сангийн тоо өсөх магадалтай байна.Учир нь хүн амын нягтаршил ихтэй болон алсагдсан дүүрэг гэр хороололд байрладаг эмийн сангуудтай даатгалын гэрээ байгуулах шийдвэртэй байгаа.
-“Муу” үнэлгээтэй эмийн сангуудтай гэрээгээ цуцлана-Энэ сарын 7-8-ны өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлэг, рашаан сувилалболон эмийн сангуудтай хийсэн гэрээгээдүгнэсэн. Нийтдээ 240 эрүүл мэндийн байгууллагадаатгалын гэрээгээ дүгнүүлсэн байгаа. Гэрээний дүгнэлтээр 70-79 оноотой буюу “дунд” үнэлэгдсэнэрүүл байгууллагуудад алдаа зөрчлөө арилгах талаар албан шаардлага хүргүүлж албан шаардлагын биелэлтийг үндэслэн гэрээг үргэлжлүүлэн байгуулах эсэхээ шийдвэрлэнэ. Мөн гэрээний биелэлт60-69 буюу муу үнэлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг түр хугацаанд түдгэлзүүлж, албан шаардлага хүргүүлж, энэхүү албан шаардлагын биелэлтийг үндэслэн гэрээг үргэлжлүүлэн байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин 80-дээш үнэлэгээ авсан байгууллагатай даатгалын гэрээгээ үргэлжүүлэн байгуулаад явна.
Эрүүл мэндийн даатгалаас даатгуулагчдад ямар хөнгөлтийг үзүүлдэг вэ?Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ дараалсан гурван жилийн хугацаанд хуульд заасан хугацаандтогтмол төлж, дараалсан гурван жилийн хугацаандэрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй даатгуулагчийг урамшуулжнэг удаа бүрэн үзлэгт харуулж байгаа аж. Улсын хэмжээнд 70-аад төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн хэмжээнд 40-өөд эрүүл мэндийн байгууллага энэхүү тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Энэхүү урамшууллын үзлэг энэ онд гэсэн үргэлжилээд явахыг албаныхан хэлж байна.
Өнгөрсөн 2014 онд л гэхэд 15757 даатгуулагч урамшууллын эрхээ авсан. Үүнээс9282 даатгуулагч эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгтээ хамрагдсан байна.
Д.Ундрах
СЭТГЭГДЭЛ БИЧИХ