Арван хүн тутмын нэгд аспирин аюултай нөлөө үзүүлдэг гэнэ

Америкийн эрдэмтдийн баг шинэ судалгаа хийсний дүнд хүмүүсийн 10 хувьд аспирин үхлийн аюул заналхийлж болзошгүй гэдгийг тогтоожээ.

Аспирин хүний бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар Бейлорын Анагаахын коллежийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалсан байна.

Туршилтын явцад мэргэжилтнүүд зүрх судасны өвчинтэй 68 мянган орчим өвчтөнүүдийн эрүүл мэндийн байдлыг ажиглажээ. Туршилтад орсон хүмүүс бүгд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцон аспирин ууж байсан гэнэ.

Судалгааны явцад энэхүү эмийг хэрэглэж байсан өвчтөнүүдийн 90 хувь нь үнэхээр биеийн байдал сайжирч байсан бол үлдсэн 10 хувьд нь энэ эм үхлийн аюултайгаар нөлөөлж байжээ.

Түүнчлэн энэ эмийг хэрэглээд ашиг тусаа өгөхөөс илүүтэйгээр сөрөг нөлөө их гардгийг эрдэмтэд тогтоосон байна.

Эх сурвалж:Сегодня. ua

СЭТГЭГДЭЛ БИЧИХ