Хормын дотор 1000 доллар хийсэн жолооч
АНУ-ын Филадельфи мужийн нэгэн таксины жолооч нэг минут орчим үргэлжилсэн аяллыг хийгээд үйлчлүүлэгчээсээ бараг 1000 доллар хүртсэн байна. Умар Мэйга гэдэг тэр таксины жолоочийн автомашинд суусан зорчигч амьдралынх нь талаар лавлан асууж, машин доторх цэвэр цэмцгэр байдлыг нь магтсан гэнэ.
Дараа нь тэр хүн гэнэт зогсохыг хүсчээ. Тэр хүн минут гаруйн хугацаанд зорчсон бөгөөд үйлчилгээний хөлсөнд дөрвөн долларын хөлс төлсөн аж. Харин цайны мөнгө болгож тэрбээр таксины жолоочид 990 доллар үлдээсэн байна.
Жолооч эр сандарсандаа зорчигч эрийг гүйцэж очтол сайн үйлс хийгч эр түүнд сайн сайхныг хүсээд явж одсон гэнэ. Мэйга цайны мөнгөнийхөө зарим хэсгийг Баруун Африкийн ард иргэдийг дэмжиж, туслахад зарцуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ