Роналду: Би харь гаригийн хүн биш

Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду “Атлетико” багтай 2:2-оор тэнцсэний дараа Эзэн хааны багийнхаа хөгжөөн дэмжигчдээс уучлал хүсчээ. Энэ тоглолт Испанийн Цомын төлөөх тэмцээний хүрээнд болсон юм. Эхний тоглолтод Диего Симеонегийн хөвгүүд 2:0-ээр ялалт байгуулснаар энэ тэмцээний шөвгийн дөрөвт үлдэж чадсан билээ. “Бид азгүйтлээ. Маш амархан гоол алдсан. Хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Багийнхаа тоглогчдын өмнөөс фэнүүдээсээ уучлал хүсмээр байна. Би харь гаригийн хүн биш. Тиймээс би байнга 100 хувь бэлэн байж чадахгүй. Гэхдээ л би хичээх болно” гэж Роналду хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ