”Саусгоби сэндс” ХХК-ийн удирдах ажилтнууд 35 тэрбумын татвараас зайлхийжээ

-“Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг гадагшаа гарахыг хориглож, хөрөнгийг нь битүүмжиллээ-
Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн 2012 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн "Саусгоби сэндс" ХХК-тай холбоотой хэргийг прокуророос хянан шүүхэд шилжүүлжээ. Уг компанийн удирдах албан тушаалтнууд бүлэглэн 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан байна. Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан байна. Хэргийг шалгаж байх явцад “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг гадагш явахыг хоригложээ.

Мөн Үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс” ХХК-ний “Хаан” банк, “Голомт” банк “Худалдаа Хөгжлийн банк” дахь дансуудыг нь битүүмжилсэн байна.

-АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргээс Саусгоби сэндийн хэргийг тусгаарлав-

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч, комиссар Ч.Жаргалбаатар 2012 оны тавдугаар сарын 3-ны өдөр АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Энэ хэргийг шалгах явцад, АТГ-ын мөрдөн байцаагч комиссар О.Бархасбадь дээрх хэргээс 2013 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 166 дугаар зүйлийн 166.3, 269.1 дэх хэсэгт зааснаар тусгаарлаж эрүүгийн хэрэг үүсгэж АНУ-ын иргэн Жастин Капла нарт холбогдох эрүүгийн хэрэгт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууд Н.Дамдинсүрэн мөрдөн байцаалын ажиллагаа.

-Саусгобийн хэргийг он солигдохоос өмнө шүүхэд шилжүүлэв-

Жастин Капла нь "Саусгоби сэндс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан яллагдагч Филлипин улсын иргэн Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж, татвар ноогдох орлогын тоо хэмжээг зохиуд нэмж, татвар ноогдох орлогыг зориуд бууруулан 90.021.466.300 тэрбум төгрөгний орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 333 мянга 600 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзсэн. Мөн тус компанид Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн мөн 17 орчим төгрөгний татвар төлөхөөс зайлхийсэн. Өөрөөр хэлбэл нийтдээ 35 тэрбум төгрөгний татвараас зайлсхийсэн тулНийслэлийн прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35.3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулын тусгай ангийн 166.2дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн.

Тэд онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлхийсэн хэрэгт гүйцэтгэгчээр ороцлсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 35.5 дахь хэсгээр журамлан Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн нь энэ юм.

-Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад хоёр ч удаа буцаав-

Хэргийн шалгахад нэлээд хугацаа шаардсан бөгөөд Прокуророос нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгуулах зорилгоор нэмэлт мөрдөн байцаалтад хоёр удаа буцааж холбогдох шалгалтыг хийлгэж байсан.
Нийслэлийн Прокурорын газраас энэ хэрэгт 2014 оны гуравдугаар сарын 26-нд яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяалалын дагуу шүүхэд шилжүүлсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүг Т.Алтантуяа 2014 оны тавдугаар сарын 9-ны өдрийн 2049 дугаат захирамжаар хэргийг “...Жастин Капла, Хилорион В.Кажуком нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбулганаас шүүхэд гаргасан хүсэлттэй ...мөнгө угаасан гэх үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна” гэж дурдсанаас гадна эдгээр хүмүүст холбогдох хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтзэрэг хэрэгт авагдсан баримтууд нь орчуулах зөв эсэх нь тодорхойгүй, орчуулгыг баталгаажуулаагүй хуульд заасан шаардлага хангаагүй орчуулгыг ашиг сонирхолын зөрчилтэй этгээд хийсэн эсэхэд анхаарах нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Д.Ундрах /24tsag.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ