5 минутанд аз жаргалыг мэдрэх 51 арга зам

“Өнгөрсөнд анхаарч, ирээдүйг мөрөөдөх хэрэггүй. Зөвхөн одоод л оюун ухаанаа төвлөрүүл” ~Будда

Урт удаан хугацааны туршид би ирээдүйд амьдарсан.

Хийхийг хүссэн бүхий л зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан юм.

Олон улсын компани байгуулж, өглөг буян, хандив өгч, эхнэртэйгээр дэлхийг тойрон урт удаан хугацаагаар аялах, сайхан цэцэрлэгтэй том байшинтай болно гэх мэт жагсаалт маань үргэлжилж өгнө. Энэ үнэхээр амбицтай жагсаалт. Гэхдээ би одоо хүртэл үүнд итгэдэг.

Би зорилгынхоо дагуу төлөвлөгөө гаргасан ч гэсэн миний одоогийн байдал тийм ч сайнгүй байлаа.

“Би хэн бэ?, хаана амьдарч байна вэ, ямаршуухан харагдаж байна, хэр их мөнгөтэй байна, аз жаргалтай байхад эдгээрийн аль нь ч хангалттай биш байлаа..”

Би амьдралдаа том зүйлсийг хийж, амжилтанд хүрсэн.

Нэг өглөө би цэцэрлэгт хүрээлэнд Тай чигийн дасгалаа хийж дууссаны дараа сайхан цэцэгсийг дэрлэн хэвтлээ. Би энэ цэцэрлэгт хүрээлэнд хэдэн сарын турш ирж байгаа ч, энэ цэцэгсийг урьд өмнө харж байсангүй.

Би зорилгод чиглэсэн хүн бөгөөд Тай чигийн дасгалаа сайн хийхэд анхаарал хандуулдаг. Тай чигийн дасгалын зорилго нь сэтгэл санаа, анхаарлыг одоод төвлөрүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун байхад чиглэсэн байдаг.

Миний зорилгууд амьдралд биеллээ олсон гэдгийг ойлгож ухаарсан.

“Би одоо байгаадаа аз жаргалтай байна уу? Амьдралдаа байгаа жижигхэн зүйлд ч аз жаргалтай байна уу?

Амьдрал хичнээн сайхан гэдгийг, одоогийн хором мөч бүрт тохиолдож байгаа жижигхэн зүйлсийг ойлгохын тулд ухамсартайгаар хичээн чармайж эхэлсэн. Өдөр бүр хором мөч бүрийг бид өнгөрүүлж байдаг. Бид тэдгээр хором бүрийг ердөө л анхаардаггүй. Бид тэдгээр хором мөч бүрийг цахилгаан шатанд эелдгээр инээмсэглэн зөрөх танихгүй хүмүүстэй адил өнгөрөөж байна.

Зүгээр инээмсэглэхээс илүү урсан өнгөрч байгаа цаг хугацааг анхаарч эхэлсэн.

Би илүү их аз жаргалтай болж, эрч хүчний түвшин нэмэгдэж, илүү бүтээлч болсон байлаа. Би ирээдүйн төлөвлөгөө, бизнесийнхээ талаар санаа зовохоо больсон.

Миний оюун бодол ирээдүй, өнгөрсөн хоёрын хооронд эргэлддэг дадалтай. Гэхдээ аз жаргалыг мэдрэхийн тулдоюун санааг одоод авчрахадзаримдаа 5 минут шаардагддаг.

Хэрэв та энэ гайхалтай зүйлийг мэдрэхийг хүсвэл дараах аргуудыг оролдоод үзээрэй.

Сайхан байгальд гар

Би амралтын өдөр болгоноор байгальд гарч, байгалийн сайхныг мэдрэх дуртай . Дараа нь би өөрөөсөөбайгаль хэр сайхан байв? Гэж асуудаг.

1. Салхитай өдөр унаж буй навчсийг хар. .

2. Өглөө эрт босч, чимээгүй нам гүмийг сонс.

3. Тэнгэрийн үүлсийг ажиж, ямар нэг дүрс байгаа эсэхийг ажигла.

4. Шувуудын жиргээг сонс.

5. National Geographic дээрээс зарим гайхалтай зургуудыг хар.

6. Эрвээхэй нисэхийг хар.

7. Бороотой өдрийн аянга, цахилгааныг сонс.

8. Цэцэрлэгт хүрээлэнд суугаад, цэцэг ногоог аж.

9. Зүлгэн дээр хөл нүцгэн алх.

Байгаа зүйлдээ таларх

Бид амьралд мөрөөдсөн зүйлсээ авч чадах боловч маш их зүйл бий. Эдгээр эгэл жирийн мөчүүдэд хэрхэн амьдарч, хэр азтай байгаагаа харцгаая.

10. Аяга ус уу. Дэлхий дээр 800 сая хүн цэвэр ус хэрэглэж чадахгүй байна.

11. Тавган дээрээ тавих хоол хүнстэй байгаадаа таларх. 800 гаруй сая хүн хангалттай хоол хүнс хэрэглэж чадахгүй байна.

12. Таны амьдралд байгаа хүмүүст таларх.

13. Амьд байгаадаа таларх.

14. Талархаж явдаг 10 зүйлээ бод.

Дотроо байгаа хүүхэд зангаа гаргаж ир.

Нас ахисан ч гэсэн хүүхэд насныхаа санаа зовох юмгүй байсан тэрхүү зан чанараа дахин олж авах хэр хэцүү байх вэ? Дараах инээтдэй зүйлсийг хийж, инээмсэглээрэй.

15. Комик ном унш.

16. Савангийн хөөс үлээ.

17. Цасан ширхэгийг хэлээрээ тосч ав.

18. Бороонд алх.

19. Мөхөөлдөс долоо.

20. Толины өмнө Кунг Фугийн дасгал хий эсвэл агаарт гитар тогло.

Хоббитой бол

Та хоббиндоо цаг хугацаа зориулдаг уу? Би хоббитой байх хэрэггүй гэж боддог байсан учраас хоббинд цаг гаргадаггүй байлаа. Үүнд 5 минут л хангалттай.

21. Гитар тогло (өөр хөгжмийн зэмсэг ч байж болно).

22. Дуртай дуугаа сонс. (Утсандаа дууны жагсаалт гарга).

23. Чангаар дуул.

24. YouTube-ээс шинэ бүжиг сур. .

25. Утасны камераараа хотын зураг ав.

26. Унших дуртай романыхаа хамгийн дуртай хэсгээсээ унш.

27. Орондоо орохоосоо өмнө 5 минут шинэ ном унш.

Өөртөө анхаарал тавь

Та ажил, зорилго болон гэр бүлдээ цагаа зориулж байгаа байх. Та өөртөө ч бас анхаарал хандуулж байна уу?

28. Дээс тоглох, алхах, гэдэсний таталт хийх, явган алхах гэх мэтээр 5 минут дасгал хий. Дасгал хийснээр таныг аз жаргалтай болгох эндорфин ялгарна.

29. Амтат жимс ид.

30. Бодлуудаа тэмдэглэж бич.

31. Гэрээ цэвэрлэ.

32. 5 минут бясалгал хий.

Өөрийгөө хайрла

Амьдралыг мэдрэхээсээ өмнө өөрийгөө хангалттай хайрла.

33. Та хувь хүнийхээ хувьд дуртай 5 зүйлийнхээ тухай бод.

34. Орой бүр унтахаасаа өмнө тухайн өдөр хийж гүйцээсэн жижигхэн ч болов ганц ажлаа бод. 35. Өөрийгөө тэвэр.

Хэн нэгний төлөө ямар нэг зүйл хий

Хийх дуртай цөөн хэдэн зүйлээ хий.

36. Муур эсвэл нохойгоо хоолло.

37. Хөршдөө тусал..

38. Хамтран ажиллагчдаа тусал.

39. Олон жилийн турш холбогдоогүй хамаатан руугаа цэцэг эсвэл захидал илгээ.

Хүмүүстэй холбогд

Хайртай хүмүүстээ цаг хугацаа зориулахад ажил бол шалтаг биш. Харилцаагаа бэхжүүлэхэд ажил тийм их нөлөөтэй гэж үү?

40. Найз руугаа утсаар ярь. Мессэж бичих хэрэггүй.

41.Өглөө эхнэр/нөхрөө тэвэр.

42. Аав, ээжтэйгээ утсаар ярь.

43. Хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн үеэ сана.

44. Жижигхэн асуудал гаргасан нэгнийг уучил. (Энэ нь том алдаа гаргасан хүмүүсийг уучлахад хялбар болгоно..)

45. Хэн нэгнийг уучил.

46. Хуучны дурсамжтай зургуудаа эргүүлж хар.

Мэдрэмжтэй бай

Та спа руу явахгүй байсан ч болно!

47. Сайн каппучиног бага багаар уу.

48. Интернэтээр далайн дуу чимээг сонс.

49. Дэнж, уул толгод дээр эсвэл хашаан дотроо нарлаж суу.

50. Лаванда болон нимбэгний үнэртэй лаа асаа.

51. Таны үсийг хийсгэх салхийг мэдэр.

Эдгээр зүйлсийг хийхэд тийм ч сүртэй том зүйл биш ч гэсэн, аз жаргалтай болгоход нөлөөлдөг гэдэгт би итгэдэг.

Бид ирээдүйн талаар ихэнхдээ санаа зовдог. Энэ үед хийх ажлын жагсаалтаасаа нэг ажлыг ч болов хий. Би хичнээн азтай вэ гэдгээ ойлгох үед санаа зовохоо больдог.

5 минутанд аз жаргалыг мэдрүүлэх өөр ямар бяцхан зүйлс байна вэ? Та өнөөдөр юу хийх вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ