“Sony pictures”-д халдсан гэх баримт нотолгоог АНУ-аас шаардлаа
НҮБ-д БНАСАУ-аас суугаа суурин төлөөлөгч энэ мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Sony pictures”-ийн кибер халдлагад бид оролцоогүй гэж хэлсэн байна. Мөн тэрбээр АНУ-аас энэ халдлагад Хойд Солонгос улс оролцсон гэдгийг батлах баримт нотолгоо шаарджээ.
Заримтехнологийн шинжээч “Sony pictures”-ийн кибер халдлагыг хуучин ажилтан нь үйлдсэн гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Гэсэн ч Холбооны мөрдөх товчоо энэ хэрэгтХойд Солонгос улс буруутай гэсэн байр сууриндаабат зогссоор байгаа аж.
БНАСАУ-ын суурин төлөөлөгч Ан Мён Хун мэдэгдэлдээ “Манай улс “Sony pictures”-ийн кибер халдлагад оролцоогүй. Тиймээс бид АНУ-аас энэ хэргийг батлах баримт нотолгоог шаардаж байна” гэв. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос улс “Sony pictures”-ийн халдлагын хэргийг мөрдөх ажилд хамтран оролцох хүсэлтийг АНУ-д гаргасан тухай ярьжээ.
Холбооны мөрдөх товчоо “Sony pictures”-ийн кибер халдлагад Пхеньяныг буруутай хэмээн мэдэгдсэний дараа АНУ-ын зүгээс БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг авсан юм.Хориг арга хэмжээний хүрээнд Хойд Солонгосын эрх бүхий хүмүүсийн АНУ-д зорчих, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг нь хязгаарлажээ.
Хойд Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким, “Бүгд Найрамдах ардчилсан Солонгос улсын хийсэн үйлдэлд хариу арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн хэлжээ.
“Sony pictures”-ийн кибер халдлагын талаар мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Төрийн сангийн хэлтсийн туслах нарийн бичгийн дарга Даниэль Глэйсер “Хориг арга хэмжээний гол зорилго нь Хойд Солонгосыг тусгаарлах, тус улсын санхүүгийн корпораци, аж ахуйн нэгжүүдэд олон улсын санхүүгийн систем ашиглах боломжийг нь хаах явдал юм” гэжээ.
Э.Лхагва
СЭТГЭГДЭЛ БИЧИХ