БНХАУ-аас ялтан шилжүүлэн авчирлаа

Тахарын албанаас БНХАУ-ын Жөзиан мужид ял эдлэж байсан Монгол Улсын иргэн Э-г “Ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу өчигдөр шөнө шилжүүлэн авчирчээ.

Энэхүү ажиллагаанд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажилласан байна. Мөн цаашид тус улсад ял эдлэж буй 14 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ манай талаас хүргүүлээд байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ