Автобус онхолдож найман хоригдол нас баржээ
АНУ-ын Техас мужид ялтангуудыгшорон хооронд дамжуулан тээвэрлэж явсан 15 хүнтэй автобус гүүр гатлах үедээ замаасаа гаран онхолдож, хурдтай явж байсан галт тэрэгтэй мөргөлдөн10 хүн нас барсан ноцтой осол гарчээ.
Нас барагсдын найм нь ялтан байсан бол хоёр нь харгалзагч байсан байна.
Харин тав нь хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн аж. Автобус онхолдсон шалтгааны талаар албаныхантодорхой мэдээллийг өгөөгүй ч, осол болох үед цаг агаарын таагүй байдлын улмаас орчны үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам халтиргаа гулгаа ихтэй байсан гэдгийг онцолж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ