Дэлхий даяар “бүхнээ дэлгэсэн” мисс Э.Сэлэнгэ нууцлагдахаар шийджээ
Харьд одсноор хамгийн ихээр элэг нэгтнүүдийнхээ “чихийг халууцуулсан” бүсгүй бол яах аргагүй мисс Э.Сэлэнгэ. Нүцгэн биеэ алдаршуулсан зураг нь цахим ертөнцөд алдагдсанаар түүний талаар монголчууд тун ч базаахгүй сэтгэгдэлтэй болсон. Гэтэл мисс бүсгүй ч өөрийнхөө үзэл бодлыг цахим ертөнцөд яг л дэлгээтэй ном шиг тавьж, дараа дараагийн дуулианыг хэрэгт дуртай хүмүүст зүгээр л өгөөш болгох мэтээр дэлгэсээр байсан билээ.
Ийнхүү нэлээд хэдэн жил гадаадад ажиллаж амьдарсан тэрбээр олон хүнд “үзэн ядагдах” болсныхоо дараа гэнэт эх орондоо ирж суурьшихаар болсон нь бас л олныг алмайруулсан үйлдэл байсан. Харин Монголдоо ирснийхээ дараа ганцхан сэтгүүлд ярилцлага өгч, ганцхан телевизийн нэвтрүүлэгт оролцсон тэрбээр яг одооноос эхлээд нууцлагдахаар шийдсэн гэнэ.
Өөрөөр хэлбэл, тэрбээр ойрын хугацаанд хаана ч зураг авахуулахгүй бас ярилцлага өгөхгүй хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр хилийн чанадад хийсэн үйлдлүүдээ хангалттай тайлбарласан. Тиймээс одоо эх орондоо тайван амгалан амьдрахыг хүсч байгаа бололтой.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ