Хөгжим хүүхдийн өвдөлтийг намдаах үр дүнтэй

Америкийн Чикаго дахь Баруун хойд их сургуулийн судлаачид томоохон мэс засал хийлгэж байгаа хүүхдийн өвдөлтийг намдаах үр дүнтэй арга хэрэгслийн нэгийг олсон нь хөгжим хэмээж байна. Тэд аудио эмчилгээг санал болгосон аж.

Мөн залуу өвчтөнд сонсгох хөгжим нь сонгодог, кантри, рок эсвэл Rihanna, Тэйлор Свифт зэрэг алдартай уран бүтээлчдийнх гээд ямар ч байж болох юм.

Хамгийн гол нь тухайн хүүхэд дуучин эсвэл аудио ном сонгох, эсэх талаар тодорхой сонголт хийлгэх нь чухал гэнэ.

Опиоидын төрлийн өвчин намдаах эмнүүд нь ихэвчлэн хүүхдэд гаж нөлөөлөл ба харшил үүсгэдэг болохыг АНУ-ын эрдэмтэд хүчтэй өвдөлт намдаах зорилготой хувилбаруудыг судалж байхдаа олж тогтоосон байна.

Мэргэжилтнүүд 9-14 насны 60 хүүхдэд туршилт явуулжээ. Тухайн өвчтөнүүд гурван бүлэгт хуваагдаж байжээ. Эхний хүүхдүүд хөгжмийн уран бүтээлийг, хоёр дахь нь аудио номыг сонсож сонгохыг хүссэн бол гурав дахь хэсэг нь 30 минут нам гүм байхыг хүсчээ.

Үр дүн нь гурав дахь бүлгийн хүүхдүүд үргэлжлүүлэн тусламж эрэх мэдрэмжийг мэдэрч байхад эхний хоёр бүлгийн хүүхдүүдэд өвдөлт ихээхэн буурсаныг харуулжээ.

"Аудио эмчилгээ -бол үнэхээр ноцтой мэс засал хийлгэсэн хүүхдийн өвдөлтийг багасгахад маш том боломж олгож байна. Эмч нар хүүхдийн эмнэлэгт аль болохоор үүнийг хэрэгжүүлэх болон анхаарал хандуулж эхлэх ёстой болж байна” хэмээн судалгааны зохиогч, анагаах ухааны доктор Сантана Суреш хэлсэн байна.

Туршилт хийсэн эрдэмтдийн хувьд аудио ном буюу хөгжим нь эмчилгээний үр дүнтэй байсан гэдэг дүгнэлт гэнэтийн явдал байсан ажээ.

Тухайн өвчтэй байгаа хүүхэд уран бүтээлийн аудио хувилбаруудыг сонсож байгаад тайвшрах, унтах, хурдан сэргэлт авч байгаа нь зарим эцэг, эхийн хяналтын дүнд ч илт байсан байна.

Өмнө нь Вермонтын их сургуулийн (АНУ) эрдэмтэд хөгжмийн хичээл хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байгааг судлан тогтоосон.

Тиймээс, хөгжмийн зэмсэг дээр тоглодог хүүхдүүд нь зөвхөн хөгжим сурахаас гадна илүү анхааралтай болж, өөрсдийн сэтгэл хөдлөлөө илүү сайн хянаж эхэлдэг, мөн айдас түгшүүрийг даван туулах чадвартай болдогийг тогтоосон байдаг.

эх сурвалж:gereg.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ