Аура гэмтвэл ажил үйлс бүтэлгүйтэж эхэлдэг

Аура нь гэмтсэн хүн доройтож эхэлдэг

Бид өнөөдөр өөрсдийгөө энергийн зуунд амьдарч байгаа хэмээн ярих, бичих болжээ. Үнэн хэрэгтээ Аура гэж юу вэ? бидэнд үнэхээр хэрэгтэй шаардлагатай зүйл мөн үү гэдэг асуултад хариулах хүн хэд байгаа бол...

Тэгвэл Аура буюу гэрлэн бие нь хүний төрөхөөс, насан эцэс болох хүртэл амьдралынх нь сайн, муу бүхий л мэдээллийг өөртөө агуулж байдаг аж. Тиймээс Аурагаартухайн хүний талаар урьд болон энэ насных нь үйлийн үр, өвчин зовлон, аз жаргал, олз омог, амжилт ололт бүгдийг нь “уншиж” болдог юм байна. Гайхалтай байгаа биз.

Ингээд уншигчиддаа ‘Гэрлэн биеийн судалгаа, оношилгооны төв”-ийн тэргүүн, Аура судлаач А.Мөнгөншагайнгэрлэн биеийн судалгаа, оношлогооны талаар тайлбарласаныг хүргэе.

Бид толинд махан биеэ л хардаг. Харин аураг гэгээрсэн эсвэл билгийн мэлмий нь нээгдсэн хүмүүс мөн жаахан хүүхэд харж чаддаг ажээ. Энгийн хүмүүсийн хувьд зөв, буруу ойлголт байдгаас биш, аурагийн хэлбэр, хэмжээний талаар төсөөлөл ч байдаггүй. Гэрлэн биеэс цацрах энерги нь хүнийг эхийн хэвлийд байхаас өнөөг хүртэл мөн эцгийн долоо, эхийн долоон үеийн мэдээллийг хадгалж байдаг. Дээр ньэрүүл мэндийн мэдээлэл бантана. Гэрлэн биеийн хэлбэр, хэмжээ алдагдвал таны амьдралд болон биед ямар нэг өөрчлөлт гардаг. Амжилт, уналт, эрүүл, өвчтэй байх чинь ч үүнтэй л холбоотой. Зарим тохиолдолд оношлуулсан хүний гэрлэн бие гэмтэж, сийрэгжин, цоорсон, муу муухай зүйл түүнд наалдсан байдаг аж. Гэрлэн бие багасах, тэлэх нь ч бий. Багассан бол энергийн дутагдалд оржээ гэсэн үг. Ихсэх нь ч сайхан зүйл биш бөгөөд гэрлэн бие цоороод, муу муухай зүйл түүгээр нь орж, гэрлэн бие тэлдэг байна. Гэхдээ оношлуулсан хүмүүсийн дийлэнх нь энергийн дутагдалтай гардаг. Аура аль хэсэгтээ цоорсон, гэмтсэн зэргээс хамааран элдэв өвчин үүсдэг байна. Учир нь хүний биед долоон хүрд байдаг гэнэ. Энэ хүрдний байршлаас эрхтэн систем хамаарагддаг.

Жишээ нь: зүрхэн хүрд гэмтсэнээс зүрх судас, уушгины өвчинд нэрвэгддэг бол наран сүлжээ буюу гурав дахь хүрд гэмтсэнээс ходоод, хоол боловсруулах эрхтэн систем хямардаг гэнэ.
Улс төрчид, худалдаа, наймаа эрхлэгчид хамгийн ихээр энергийн дутагдалд орсон байдаг бол лам нар, бясалгагчдын энерги хавьгүй сайн байдаг гэнэ.

Хүмүүсийн амьдарч байгаа орчин ч аурад сайн, муу нөлөө үзүүлдэг. Жишээ нь, Улаанбаатарын иргэд энергийн дутагдалтай байдаг бол малчдын энерги маш сайн байдаг аж.
Гэрлэн бие үргэлж гадны нөлөөллөөс үүдэн гэмтэж, энерги багасдаг гэвэл өрөөсгөл. Сэтгэл санаа, үзэл бодол чинь маш чухал шүү. Хүний гэрлэн биеийн эвдрэлийн 70-80 хувь өөртэй нь холбоотой. Сэтгэл санаа байнга зовних, муу зүйл бодох, гашуудах, шаналах, хараалын үг хэллэг хэлэх, хэн нэгэнтэй хэрэлдэж муудах нь аураг гэмтээж, энергийг багасгадаг. Ялангуяа хэн нэгэнтэй ам зөрж, элдэв муу үг хэллээ гэхэд эдгээр үг хэллэгээр чинь дамжуулан тухайн хүн таны энергийг “сорж” авдаг байна. Тиймээс хэн нэгтэй ам зөрөх, муу муухай үг хэллэг хэлэхээс зайлсхийх хэрэгтэй. Үүнээс гадна энерги сорогчид гэж бий. Тэд хэн нэгний энергийг сорж амьдардаг бөгөөд энэ нь Таны хамгийн дотны найз, гэр бүлийн хүн, хадам ээж, хамт ажиллагч гээд хэн ч байж болох гэнэ.

Хүмүүс нэг нэгэндээ хараал жатга хийлгэдэг гэцгээдэг. Хараал жатга нь энергийн хорлол бөгөөд хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээн, махан биед элдэв хорт хавдар үүсгэдэг аж. Мөн техникийн дэвшил ч бидний гэрлэн биед сөрөг нөлөөтэй.
Энерги нь нөгөө талаас бидний энэ хорвоод амьдрах "тийз" буюу нас юм. Чиний энерги хэдий сайн байна, төдий чинээ урт удаан, аз жаргалтай, элбэг баян амьдрах болно. Энерги дуусах тэр цаг хугацаанд Таны энэ насны амьдрал дуусгавар болдог жамтай. Тиймээс энерги тодорхойлуулна гэдэг нь насаа тогтоолгох гэсэнтэй утга нэг.

Дараагийн жишээ: Бие нь өвдөөд 10 гаруй жил болсон, насаараа цэргийн дарга хийсэн нэгэн эрхэм эхнэртэйгээ ирж, аура бүрхүүлээ оношлуулжээ.
Тэгтэл тэр хүний хийж явсан ажил хэл ам, хараал жатга, стресс ихтэй байжээ. Тиймээс хараал жатгаас үүдэлтэй муу зүйл гэрлэн биеийг нь гэмтээн, энергийн дутагдалд оруулсан аж. Үүнээсээ улбаалан тухайн хүн бөөрний дутагдалтай, элэг, ходоод нь устсан байжээ. Оношилгоогоор долоо хоногийн настай гэж гарсан бөгөөд яг энэ хугацаанд тэр хүн “бурхан" болсон тухай ярьж байлаа.
Сүүлийн үед барууны орнуудад энергийн эмчилгээг их анхаарах болжээ. Манайхан эмчид үзүүлэхээр цусны, шээсний зэрэг ямар нэг шинжилгээ хийлгээд ир гэдэг бол барууны зарим эмнэлэгт энергийн оношлогоонд ороод ир гэх хандлага ажиглагдах болжээ.

Нэгэнт гэмтсэн, цоорсон, сийрэгжсэн гэрлэн биеэ хэрхэн хэвийн болгох билээ гэдэг асуудал тулгарах нь дамжиггүй. Бүх зүйл учир шалтгаантай. Тиймээс юуны өмнө шалтгаанаа тодорхойлж, түүнийгээ үгүй болгоно. Магадгүй удмын болон насны хараал байх тохиолдол ч бий.
Янз бүрийн орны Аура судлаачдын бүтээсэн зүүлт, бугуйвч, бөгж гээд энергийн маш олон бүтээгдэхүүн бий. Тэдгээрээс одоогийн байдлаар өөртөө эерэг мэдээллийг хамгийн ихээр агуулсан нь “КФС” гэх ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнбайдаг аж. Энэ нь махан болон гэрлэн биед хоёуланд нь эерэг нөлөө үзүүлдэг нь гайхалтай. Мөн энергийн алдагдлыг хамгийн хурдан хугацаанд нөхөн аз жаргал, эрүүл мэнд, амжилт, эд баялаг, сайхан бүхнийг даллан дууддаг. Түүгээр ч зогсохгүй энерги сорогчдоос хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Алдагдсан энергиэ нөхөхийн тулд бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна зан үйл хийх шаардлагатай. Энэ маш чухал. Мөн сэтгэл санаа, үзэл бодлоо сайн сайхан зүйлээр цэнэглэх, агаар, салхинд гарах, Гандан, хийдийн хурал номд суух, бясалгал хийх, сайхан дуу, хөгжим сонсох, үргэлж өөдрөг, гэгээн сайхан зүйл бодох, ярих нь чухал. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ. Энэ маш гүн агуулгатай. Учир нь хүний хоолойн хүрд гэж бий. Энэ хүрд хүний аз хийморь, амжилт, эд баялаг, элбэг хангалуун амьдралын илэрхийлэл, Хоолойн хүрдний энерги багассанаас эд баялаг хомсддог байна. Тиймээс сайхан зүйл хэлж, муу муухай үг хэллэг бүү хэлээрэй.

Эх сурвалж: www.budda.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ