Сонирхогчдын заалны хөлбөмбөгийн УАШТ эхэллээ
МХБХ-ноос зохион байгуулдаг сонирхогчдын заалны хөлбөмбөгийн УАШТ өчигдөр эхэллээ.
Тус тэмцээнд нийт 32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд амралтын өдрүүдээр тоглох юм. Нээлтийн өдрийн хамгийн сонирхолтой тулаан ноднингийн аварга "Арвис", хүрэл медальт "Шарын гол FC"-гийн хооронд болсон юм.
Тоглолтын эхний гоолыг "Шарын гол FC" багийн Б.Цэрэнбаяр оруулсан бөгөөд тэд тоглолтын турш илүүрхсээр 3:1+ээр хожсон юм.Өнөөдөр тэмцээн “G”, “H” хэсгүүдийн тоглолтоор үргэлжлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ