Тэд 110-120 жил насалж, 65 насандаа хүүхэд төрүүлдэг
Хунз хэмээн нэрлэгддэг цөөхөн хүн амтай ард түмэн Энэтхэгийн Кашмирийн хойд хилийн буйдхан нутагт аж төрдөг. Тэдний тоо толгой ердөө 15 000 орчим.Цөөхөн ч гэлээ тэд эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар ирсэн юм. Юу нь тэгтлээ олны анхаарлыг татдаг вэ гэвэл тэд өвчин хууч гэдгийг мэдэхгүй. Тэдний дундаж нас 110-120 жил гээд бод доо. Гадаа15 градусын хүйтэн байхад ч хунзууд мөстэй усанд умбаж шумбаж, 100 насшүргэтлээ гүйж харайж, тоглож наадна. Тэдний 40 настай эмэгтэй нь залуу охин шиг харагддаг бол 60 насандаа гоо сайхан, уян хатан байдлаа хэвээр хадгалж байдаг.65 нас хүрсэнэмэгтэй ч хүүхэд төрүүлэх нь хэвийн зүйл.
Хунзууд чангаазялангуяа түүний үр ясыг онцгой хүнсэнд тооцдог. Сануулахадлетрилболон амигдалин гэдэг нэрээрээ Витамин В-17 ихэд алдартай. Тэдгээр нь алим болон интоор, тоор, чавганы үрэнд ихээр агуулагддаг. Ялангуяа чангаазны үрэндбусдаас илүү байдаг. Бүр 35 жилийн тэртээгээсвитамин В-17 нь хорт хавдарыг эмчлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг судалж тогтоосон билээ. Тэр байтугай өдөрт долоон ширхэгчангаазны үр идэж байвал хорт хавдраар өвчлөхгүй гэж ярилцдаг.
витамин В-17 нь хорт хавдарыг эмчлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг судалж тогтоосон билээ. Тэр байтугай өдөрт долоон ширхэгчангаазны үр идэж байвал хорт хавдраар өвчлөхгүй
Энэ цаг үед онцгой сайн эрүүл мэндтэй хүмүүстэй хаана таарч болох вэ? Эрдэмтэдтөгс хэм хэмжээ буюу цоо эрүүл хүн бодит амьдрал дээр тэр бүр тохиолдоод байдаггүй, зөвхөн онолын хүрээний ойлголт гэсэн дүгнэлтэдхэдийнэ хүрчихээд байгаа билээ.Гэтэл энэ ойлголтыг хунзууд эргэлзэхэд хүргэж байна. Хунзууд үндсэндээ өвчин гэдгийг мэдэхгүй.
Цэргийн авьяаслаг эмч Мак-Карисон анх Кашмирын хойд хилийн хязгаарт ийм ард түмэн амьдардагийг олж нээжээ.Мак-Карисон Түвд болонХятад , Памирын уулс, Афганистан, Пакистаны нутагт амьдардаг ийм үл анзаарагдам омог угсааныхантай хэзээнээс нягт холбоо хэлхээтэй байв. Тэр нэгэн удаагийн аяллаараа хунзуудтай тохиолдлоор таарчээ.Тэдний гоолиг сайхан бие, ажиллах ер бусын чадвар нь эмчийн анхаарлыг эрхгүй татсан байна.Хунзуудын дунд гэмтлийн буюу ясаа хугалах, нүд өрөвсөхөөсөөр төрлийн өвчин гэж байхгүй, бүгд эв эрүүл байсан нь анхааран судлах шалтгаан болжээ.
Тэдний ахуй амьдрал, орчин нь хүн татах зүйл бараг үгүй. Тэд ядуу, дэндүү гэмээр энгийн амьдралтай. Үржил шимгүй уулархаг газар амьдардаг. Тэнд ой мод байхгүй, харин жимсний мод ихтэй.Нуга хөндий гэж байхгүй болохоор боломжтой газарт төмс хүнсний ногоо тариална. Тэдний амьдардаг газар нутаг байнга усаар гачигддаг. Бороо цөөхөн орно.Өвлийн гурван сар темпратур нойль градус хүртэл доошилно. Цас бол бүр ч нүдний гэм. Ийм болохоор энэ нутгийнхан усыг алттай зүйрлэдэг. Хунзууд усны асуудлааборооны усыг хуримтлуулах, холоос сувгаар ус татах зэргээр шийддэг. Тэндхийн үнээ гэхэд сенбернар нохойноос томгүй шахам, хонь ямаа нь хад чулуу бүрхмэл уулын энгэрээр бэлчээрлэж байгаа харагдана. Эндхийн саалийн үнээ сайндаа өдөрт хоёр литрээс илүү сүү сааль өгөхгүй, сүү нь маш бага тослогтой. Хонь ямааны мах нь өөх тослоггүй, булчин хар мах голдуу.
Тэндхийн үнээ гэхэд сенбернар нохойноос томгүй шахам, хонь ямаа нь хад чулуу бүрхмэл уулын энгэрээр бэлчээрлэж байгаа харагдана
Хунзууд өвөл чулуугаар барьсан гэртээ чулуугаар зассан орон дээр унтана. Энэ байшин нь цонх гээд байх юмгүй. Гэр байшингаа халаах түлээ мод эндээс олдохгүй. Тийм болохоор хуурай навч, мөчир төдийхнөөр аргацаана. Ийм галаар зөвхөн хоол ундаа болгохоос цааш хэтрэхгүй. Угаалга цэвэрлэгээг хүйтэн усаар л хийнэ. Тэнд амьтан ургамлынгаралтай ямар нэг тос байхгүй. Ийм газарт халуун усны газар, савангийн тухай ярих нь илүүц биз. Тэдний ийм ядуу тарчиг байдлыг харахад хүнсний зүйл тэр дундаа ургамлын гаралтай бүтээгдэхүүн ихээхэн дутагддаг байх гэсэн бодол төрнө. Өвлийн улиралд тэд үндсэндээ ургамлын гаралтай хүнсээр хооллоно. Нөөцөлсөн жаахан үр тариагаа шуудүр буурцаг байдлаар нь, мөн хатаасан чангааз түлхүү хэрэглэнэ. Харинхавар болоод ирэхээр эхний ургацаа хураатал өвс ургамал хэрэглэдэг. Зуныг чангааз болон бусад жимс ногоогоор хооллож өнгөрөөнө.
Хунзууд бичиг үсэг мэдэхгүй. Зөвхөн хааны гэр бүл, түүний ойр дотныхон мусалман шашны сургуульд сурдаг. Төрөлх хэлдээрээ туурвисан шүлэг найраг, уран зураг, модон сийлбэр гэж байхгүй. Хөрш зэргэлдээх үндэстнүүдийн хийж дадсан нэхмэл сүлжмэлийг тэд мэдэхгүй.
Энэ нутагт жилийн 8-10 сар нь урин дулаан байдаг. Энэ үеэр хунзууд үндсэндээ хээр гадаа амьдардаг. Тэд ойр дотны хамаатнууд гэрлэх нь бие сэтгэлийн эрүүл мэндэд ихээхэн хор уршигтай гэж үздэг ч зөвхөн өөрийнхөө жижиг үндэстнийхэнтэй гэр бүл болдог. Харь цус тэдний орон гэр, овог аймагт байх ёсгүйгэнэ.
Шинжлэх ухааны судалгаа нотолгоогоор хунзууд дэлхийн цорын ганц эрүүл саруул, аз жаргалтай ард түмэн гэдгийгхүлээн зөвшөөрөх болжээ.Харин тэдний энэ эрүүл энх байх уг сурвалж хоол тэжээлтэй нь холбоотой гэж үзэж байна. Хунзуудын хүнс байгалийн цэвэр, бидний ярьж дадсанаар “ориг” хүнс байдаг.Тэд тарчигхан амьдралтай ч зөв хооллодогоороо ялгардаг.Хүнс хоол нь илчлэг чанар /калори/ маш багатай,гэсэн хэрнээ хүний бие организмын физиологийн норм хэмжээг бүрэн хангадаг. Эндээс анзаарахад эрүүл саруул байхад хоол хүнснээс шалтгаалах хоёр гол хүчин зүйл байна. Нэгдүгээрт, бага идэх. Ингэхдээбиемахбодийн бодит хэрэгцээ шаардлагаднийцүүлэх. Хоёрдугаарт, хоол хүнсхангалттай сайн чанарлаг, амархан шингэдэг байх ёстой. Ийм хүнс зөвхөнбайгалийн “ориг” жимсжимсгэнэ, хүнсний ногоо, самар, зарим ургамлын үндэс зэрэг юм.
Эв эрүүл, сав саруул гэсэн илэрхийллийг дараах гурван байдлаар тодорхойлж болох юм.Нэгдүгээрт: Хамгийн өргөн утгаар нь ажиллаж хөдөлмөрлөх чадвар гэж ойлгож болно. Хунзуудын энэ чадвар онцгой. Тэднийг ажиллаж байх үед нь эсвэл тоглож наадаж байгааг нь харахад аяндаа анзаарагддаг. Хунзууд 100-200 км замыг туулах нь бидний гэрийнхээ ойролцоо бяцхан зугаалга хийхтэйадилхан. Ямар нэг мэдээ дамжуулахаар өндөр уулын орой руу авирчихаадэргэж ирж байгааг нь анзаарахадтэднээс ядарсан ямар ч шинж харагддаггүй.
Хоёрдугаарт: Амьдралын баяр баясгалан. Хунзууд сав л хийвэл инээж хөгжилдөж байдаг хүмүүс юм билээ. Тэд хүйтэнддаарч хөрч байсан ч, өлсөж цангаж байлаа ч сэтгэл санааны хувьд өөдрөг тайван байж чаддаг.
Гуравдугаарт: Эсэргүүцэл сайтай байх.Хунзуудын амьдралыг олон жил судалсан Мак-Карисон эмч “Тэдний нерв олс мэт бат бэх хэрнээ хөгжмийн утас лугаа нарийн ялдам” гэж тодорхойлжээ. “Хунзууд хэзээ ч уурлаж бухимддаггүй, аливаад харамсаад байдаггүй, өөр хоорондоо маргалдаж хэрэлдээд байхгүй тэсвэр тэвчээртэй хүмүүс”хэмээн тэрбээр онцолсон байх юм.
Мак-Карисон эмчийн шинжлэх ухаанд “Үржлийн туршилт”гэх нэрээр алдаршсан судалгаа бий. Тэрбээр энэ туршилтыгхунзуудын нутагт байгуулсан лабораторитоо хийжээ. Мак-Карисон туршилтын мянган хархыг гурван хэсэг болгон хувааж “Уайтчепель” (Лондон хотын нэгэн дүүргийн нэр ), “Хунзууд” болон“Индусүүд” хэмээн нэрлэжээ. Ингэж гурван улс үндэстний нэрээр нэрлэсэн нь бас их учиртай.Хархнуудыгбүгдийг ньяг ижил нөхцөлд нэг дортэжээжээ. Гэхдээ дээрхи гурван хэсгийн хоол хүнс нь харин өөр өөр. “Уайтчепель” хэсгийн хархнуудыг Лондон хотын энэдүүргийн оршинсуугчдын хоол хүнс болохцагаан гурилан талх, бүтээгдэхүүн, мах, хиам,давс, өндөг,лаазалсан хүнс, чанасан ногоо,элдэв амттан зэргээр хоолложээ.Харин “Хунз” бүлгийн хархнууд зөвхөн хунзуудын хоол хүнс,“Индус” бүлгийнхэнмөн энэтхэгчүүдийн хоол тэжээлийгдагнан идэж байв. Мак-Карисон тэдгээрхархнуудын эрүүл мэндийн байдлыг амьдралынх нь туршид судалж гурван өөр хоол тэжээлийн үр нөлөөнөөс сонирхолтой зүй тогтлыг олж нээсэн байдаг.
“Уайтчепель” бүлгийнхархнууд яг Лондон хотын оршин суугчдын асуудал болдог тэр бүхий л өвчнөөр өвчилж байв. Хүүхдийн өвчнөөс эхлээд архаг хууч хархнуудыг тойрсонгүй. “Уайтчепель”-ийн хархнууд бухимдуу, бие биетэйгээ таарамж муутай, зарим үед нэгийгээ үхэлд хүртэлдогширдог байв.
хархнууд яг Лондон хотын оршин суугчдын асуудал болдог тэр бүхий л өвчнөөр өвчилж байв. Хүүхдийн өвчнөөс эхлээд архаг хууч хархнуудыг тойрсонгүй
Харин “Хунз” бүлгийн хархнуудад огт өөр дүр төрх харагдаж байжээ. Энэ бүлгийн хархнууд эрүүл саруул байдал, дадал зуршил зэргээрээ мөнөөх хунзууд хэмээн нэрлэгдсэн жижигхэн ард түмэнтэйтун төстэй байсан гэнэ. “Хунз”-ийн хархнуудэрүүл саруул, тайван, өөр хоорондоо тоглож наадсан байдлаараа ялгарч байжээ.
Харин “Индус” бүлгийн хархнууд энэтхэгчүүдэд тохиолддог өвчин эмгэг, дадал зуршилтай ижил төстэй болсон байжээ.
Энэ судалгааны үр дүнгээс ямар дүгнэлийг хийж болох вэ. Юуны өмнө цаг агаар, орчин, шашин шүтлэг,зан заншил зэрэг нь эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлдэггүй гэдгийгэнэ туршилтын үр дүнгээс анзаарч болно. Харин хоол хүнс л хүний эрүүл мэндэд шийдвэрлэх нөлөөтэй гэдэг нь харагдаж байна.
Хүнс хоол эрүүл биеийг өвчлүүлнэ. Олонхи хүмүүсийн хувьд онцгой ач холбогдолтойд тооцдоггүй фермент, бичил элементүүд, амин хүчил, витамин, тосны хүчил зэрэг нь байгал дээр ургамлын ертөнцөд лагуулагдаж байдаг. Харин түүнийг зөвхөн натурал байдлаар нь хэрэглэсэн тохиолдолд ач тусаа өгдөг.
Хоол хүнсний тоо хэмжээ, өндөр энерги,илчлэг чанар нь эрүүл мэндийн байдалтай тэр бүр уялдаж холбогдоод байдаггүй. Хамгийн чухал зүйл хүнсний бүтцэд л байна. Түүнчлэн тухайн хувь бодьгалынзан ааш зарим хоол тэжээлийн зүйл дутагдснаасшалтгаалдаг.Тухайлбал, айван тайван, эв түнжинтэй амьдарч байсан хархнуудынэрүүл мэндэд нэн шаардлагтай хоол тэжээлийг нь хасаад ирэхээр түрэмгий, өөр хоорондоо эв түнжингүй болж хэмлэлдээд эхэлдэг.
Ийм өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд ч бас байнга илэрлээ олж байдаг. Аливаа нийгмийн хувьсгал, дайн дажин, эмх замбараагүй байдалхоол хүнсний зохимжгүй байдал, буруу хоололттой холбоотой болохыг эндээс анзаарч болно.
эх сурвалж: mglradio.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ