Энгэсэг тавих нууцаас
Гоё сайхны нэгэн нууц бол оо энгэсэг буюу косметикыг зөв хэрэглэхэд оршино. Энэ нууцыг бүрэн эзэмшсэн бүсгүйчүүд ямар ч тохиолдолд дур булаам харагдаж чаддаг. Иймд охид бүсгүйчүүддээ удахгүй болох шинэ жилд нь хэрэг болох байх гэсэн үүднээс доорх аргыг толилуулж байна.
- Нүүрэндээ бага зэрэг сэргэг өнгө оруулъя гэвэл өнгөлөгчөөс хацрынхаа гол хэсэгт хөнгөхөн туяа оруулж түрхэнэ.
- Өргөн духаа нарийн харагдуулахын тулд санчиг хавьцаа түрхэж бай.
- Жижиг бийр энгэсэг түрхэхэд огт тохирдоггүйг анхаараарай.
- Энгэсэг нь хуурай, шахдаг, шингэн хэлбэрээр байдаг ба алиныг нь ч ихдүүлж, ялгахаар будахгүй байх нь чухал.
- Гонзгой нүүрэнд хацрын голыг барьж нүдний доод орчимд түүнчлэн эрүүн дээр түрхэж өгвөл зохимжтой
. – Хүчтэйхэн дарж будвал өтгөн улаан өнгө гарах тул царайныхаа өнгөнд зайлшгүй тохируулан будах шаардлагатай.
- Энгэсэгийг хуруугаар түрхэнэ. Харин хуурай энгэсэгийг бол багсаар түрхэж болдог сайн талтай. Энэ нь илүү үзэмжтэй бөгөөд ердийн болдог.
- Хонхойсон царайтай харагдъя гэвэл хацраа гурван хэсэгт хуваана.
Эх сурвалж: ugluu.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ