Хавдсан нүдэнд цай сайн
Эмэгтэйчүүд бидэнд тулгарах асуудал юу мундахав. Хааяа нэг бидний нүд улайж хавддаг шүү дээ. Тэгвэл хавдсан нүдээ яаж зүгээр болгох вэ? Дараах бяцхан зөвлөгөөг уншаад нэг үзээрэй.
Уйлсан үед, зарим төрлийн харшил, гормоны өөрчлөлтөөс болж нүд хавдах үзэгдэл нь элбэг тохиолддог. Хүний эрүүл мэндэд төдийлөн муу биш ч гэлээ, гоо сайхан, үзэмжийн хувьд онцгүй учраас та гадагш гарахдаа нарны шил зүүгээд гарч болно. Харин өвлийн улиралд нарны шил зохимжгүй учир өөр ямар нэгэн арга олох хэрэгтэй.
Аврагч цай
Энэ тал дээр танд дүрдэг цай тус болж чадна. Та 2 ширхэг дүрдэг цайг халуун усанд 3-5 минут дүрж хүлээлгээд нүд түлэхээргүй болтол нь хөргөөд, хоёр нүдэн дээрээ тавьж нимгэн алчуураар бүтээ. Хэсэг хугацааны дараа таны нүд буцаад хэвийн болохыг та харна.
Кафейнтэй цай байх ёстой
5 минутын турш нүдэндээ тавих энэхүү жин таны нүдийг амрааж, сэргээж өгнө.
Энэ аргыг хэрэглэхдээ та ногоон цай эсвэл дүрдэг хар цайг ашиглаж болох бөгөөд аль болох дотроо кафейн агуулсан цайг сонговол илүү үр дүнтэй. Учир нь кафейн судсыг амрааж, хаванг буулгадаг увидастай.
Эх сурвалж http://www.info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ